Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Г.Ганбаярыг нийслэлийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа

Галын аюулаас гэр бүлийн 4 хүний амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаярын сонор сэрэмж, авхаалж самбаа, эр зоригийг үнэлэн нийслэлийн Засаг дарга “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа.

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн нэгэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр өнгөрсөн 24-ны өдөр 4 хүний амь насыг аварчээ. Мэдээж цагдаагийн алба хаагч нь хүн ардынхаа амар амгалан, аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэж байдаг. Тэр дундаа онц байдалд өөрийн мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа гарган эрдэнэт хүний амийг аварна гэдэг маш сайшаалтай хэрэг юм. Залуухан дэслэгчдээ ажлын амжилт хүсье. Цаашид мэргэжилдээ улам чадваржиж, ард иргэдийнхээ авулгүй байдлыг сахин хамгаална гэдэгт итгэж байна” хэмээлээ.

Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр нийслэлийн “Тэргүүний ажилтан”  цол тэмдэгээр шагнуулсныхаа дараа “2017 оны нэгдүгээр сарын 24-ний өглөө ажилдаа явж байтал Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт, автобусны буудлын ойролцоо зам дагуу байрлах айлын хашаанаас утаа гарч байгааг харсан. Дөхөж очоод хартал тус айлын байшин шатаж байсан. Хаалгыг нь цохиод “Гал гарч байна” хэмээн орилоход хүн гарч ирээгүй. Ингээд хашааг нь давж, уг айлын том өрөөний цонхыг хагалаад 4 хүнийг дараалан гаргасан. Тухайн үед үүдний өрөөнд дэгдсэн гал хүчээ авч бүх өрөөнд утаа бий болж, юу ч харагдахгүй болсон. Хүнд нөхцөл байдал үүссэн байсан ч дотор байгаа бүх хүнийг аварчих юмсан гэсэн бодлоор  зүтгэсний үр дүн 4 хүний амь насыг аварлаа. Өнөөдөр миний эр зоригийг үнэлж, шагнаж байгаа нийслэлийн Засаг даргад талархал илэрхийлье. Намайг үргэлж дэмждэг гэр бүл, цагдаагийн албаныхандаа  баярлалаа. Мөн галаас аврагдсан 4 иргэнд эрүүл энхийг хүсье”  гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан