Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Хүрээ” амаржих газар шинэ барилгатай болохыг хүслээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн амаржих газруудаар явж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа. Амаржих газруудаас хамгийн их ачаалалтай, барилгын хувьд хуучирч муудсан, хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь “Хүрээ” амаржих газар байв. “Хүрээ” амаржих газрын дарга Р.Оюунханд хэлэхдээ “Манай эмнэлгийн барилга 1959 онд ашиглалтад орсон. Сүүлийн 5 жилд нийт барилгын 63 хувьд урсгал засвар огт хийгдээгүй. Мөн багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж стандартын түвшинд хүрдэггүй. Эмч, эмнэлгийн мэргэжилтний хүрэлцээ хангамж ч дутагдалтай. Барилгын ашиглалтын хугацаа дууссан нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна.” гэлээ. Тухайлбал, оношилгооны багаж хэрэгсэл 20,5 хувьтай байх ёстой ч өнөөдрийн байдлаар 11,9 хувьтай, эмчилгээний багаж хэрэгсэл 41 хувьд байх ёстойгоос 21,4 хувьтай байгааг танилцууллаа.

“Хүрээ” амаржих газар нь СХД-ийн нийт 22 хорооны эхчүүдэд үйлчилдэг байна. Өдөрт дунджаар 10-15 эх амарждаг аж. Ачаалал их, орны хүрэлцээ муугаас өнөөдрийн байдлаар дутуу тээлтийн тасагт л гэхэд 11 орон дээр 28 эх хэвтэн эмчлүүлж байгааг хотын даргад дуулгаад шинэ барилгатай болохыг хүслээ.  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ ”Хотын төвд  байрлалтай, хүн амдаа эмнэлгийн  яаралтай тусламжийг  хагас  жаран хүргэж ирсэн “Хүрээ“ амаржих газрын барилгын шинэчлэлийн асуудалд онцгойлон анхаарна.  Газрын асуудал нь шийдэгдэж, зураг төсөл нь хийгдсэн байгаа нь сайшаалтай. Гадаад, дотоодын зээл тусламжаар  эмнэлгийн барилгын асуудлыг  шийдвэрлэхэд анхааран ажиллана“ гэдгийг хэлсэн юм.   Шинэ зураг төслөөр амаржих газрын барилгыг 6 давхар байхаар тооцож, хүчин чадлын 180 ортой байхаар тусгасан байна. Эмнэлгийн барилга шинэчлэгдэхийг дагаад боловсон хүчин, тоног төхөөрөмж гээд олон шинэчлэл давхар  өрнөдөг сайн талтайг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга  Ш.Төмөрбаатар хэлсэн. Ялангуяа “Хүрээ“ амаржих газрын барилгыг шинээр барихгүй бол өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламжинд ч хүндрэл учирч байгааг онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан