УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Төрийн дуулалд засвар хийх хэрэгтэй гэв

“Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай” хэмээх Монгол Улсын төрийн дууллын “Золтой” гэдэг үгийг алдаатай хэмээн “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” ТББ-ынхан үзэж байгаа аж. Тус ТББ-ын тэргүүн Б.Хандсүрэн хэлэхдээ “Монгол Улсын төрийн дуулалд маань 1961-1991 онд “Цогтой ардууд” гэж дуулагддаг байсан. Гэтэл 2006 оноос хойш “Золтой ардууд” гэж дуулж, төрийн бүх арга хэмжээнд эгшиглүүлж байна. Энэ талаар Г.Идшинноровын 5000 үгсийн товч тайлбар толинд болон хэл шинжлэлийн эрдэмтэн, багш нараас асуухад “Золтой” гэдэг үг нь юмыг дамжлан зээлэх, золигт гаргах гэсэн утгатай. Тиймээс ч монгол улсын хувь заяа дээсэн дөрөөнд дэнжигнэж, гадны орны золиос болж байна. Тиймээс Төрийн дуулалд “цогтой” юм уу “азтай” гэдэг үгийг оруулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид болон ард түмэндээ тавьж байна” гэсэн юм. Тэрээр төрийн дууллын дөрөвдүгээр бадгийн доороосоо хоёр дахь мөрөнд байгаа “Золтой ардууд” гэдэг үг тун ядмагхан утга санааг илэрхийлж байна. Тиймээс энэ үгийг сольж өгөхийг төрийн түшээдэд хүсэлт хүргүүлэх тухайгаа хэллээ.

0 Сэтгэгдэл