Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Агаарын бохирдлыг бууруулах гурван сарын төлөвлөгөөг баталлаа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан өнөөдөр нийслэлийн төр, захиргааны Хангарди ордонд боллоо. Хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга замын талаар хэлэлцэж, нийслэлд ирэх гурван сард хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг баталсан юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй энэ үеэр, “2017 он болон ирэх жилүүдэд зохиох ажлыг “Агаар, орчны бохирдлыг бууруулах нийслэлийн дэд хөтөлбөр”-т тусган дөрөвдүгээр сард НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ. Өнөөдрийн тухайд ирэх гурван сард нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлаа баталлаа. Энэ бол хотын хөгжлийн өнөөгийн шаардлага, иргэдийн эрх ашигт нийцсэн чухал шийдвэр боллоо. Хурал шийдвэр гаргахдаа дүүрэг, хороо, хэсгийн төлөөлөл,  оршин суугчдын санал бодлыг сонссон нь зохих үр нөлөө үзүүллээ гэж дүгнэж байна.

 Улаанбаатар хотын агаарын бохирдол одоо гамшгийн хэмжээнд хүрч, оршин суугчид бүгдээрээ хохирч байна. Үүнд орон нутгаас шилжин ирэгсэд, гэр хорооллын айл өрхийг буруутгах нь зохимжгүй. Аюулыг гэтлэн давахын тулд хамтын хүчээр утаатай тэмцэх хэрэгтэй боллоо. Утаа бууруулахад чиглэсэн арга хэмжээг өөлөх бус, түүнийг ажил хэрэг болгох талаас харж дэмжих, хэн нэгний сайн арга барилыг нийтэд түгээхийн төлөө төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, бизнесийнхэн, мөн түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтран санаачилга гаргах шаардлагатай байна. Агаарын бохирдлыг бууруулах талаар хотоос хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь тогтвортой биш,байнга өөрчлөгдөж байснаас үр нөлөө нь хангалтгүй байгааг нийслэлчүүд бид өдөр тутам мэдэрч байна. Үүнээс бид сургамж авах учиртай. Одоо бид тогтолцооны бус аргаар харах, сэтгэх, ажиллах шаардлагатай байна” гэлээ.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2017 онд нийслэлийн төсөвт 3.2 тэрбум төгрөг суужээ. Мөн улсын төсөвт таван тэрбум төгрөг  суулгасан нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бага хэдий ч байгаа боломжоо дайчлан ажиллана гэдгийг холбогдох албаныхан хэллээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НИТХ-аас томилсон ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд таван удаа иргэдтэй уулзаж, санал авснаа хуралдааны үеэр тайлагналаа.
Төгсгөлд нь НИТХ-ын дарга Ц.Сандуй нийслэл, дүүрэг, хорооны ажил хариуцсан албан тушаалтнуудыг санаачилгатай, хариуцлагатай, хяналттай ажиллаж, агаарын бохирдлыг бууруулах гурван сарын цогц төлөвлөгөөг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэхийг чиглэл болголоо.
0 Сэтгэгдэл
Газрын наймаачин хүний удирдлаган дор ажиллахаас ичмээр юм энэ хүмүүс. Би лав ичнэ.
Хамгийн их уншсан