Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Улаан дугтуй илгээх цаг

Б.СЭВЖИДМАА


Хятадын ард түмэн тахиа жилээ угтан авч, уламжлалт Цагаан сарын баяраа эдгээр өдрүүдэд тэмдэглэж байна. Хятадууд хамгийн том баяр болох Цагаан сардаа 100 тэрбум ам.доллартай тэнцэх их хэмжээний мөнгө зарцуулна гэсэн тооцоо бий. Тэгвэл толгой эргэм энэ их мөнгийг ганцхан баяраар цацах хэмжээнд хятадууд баяжсаныг батлах нэг тоог одоо сонирхуулъя.

Хятадууд Цагаан сарын үеэр улаан дугтуйтай мөнгө бэлэглэдэг уламжлалтай.  Харин энэ уламжлал орчин үед хэлбэрээ багахан өөрчилж, хүмүүс онлайнаар улаан дугтуйтай мөнгөө шилжүүлдэг болсон юм.Тэд ухаалаг утсаараа “WeChat” зэрэг сүлжээгээр дамжуулан өөр хоорондоо улаан дугтуй илгээдэг болжээ.  Түрүү жилийн Цагаан сарын эхний зургаан хоногт  516 сая хүн өөр хоорондоо 32 тэрбум дижитал улаан дугтуй солилцсон байна. Энэ бол 2015 оны Цагаан сараас 10 дахин өссөн тоо юм. Тэгвэл энэ жил дээрх тоо хэд дахин өсөх нь мэдээж. Эдийн засагчид энэ жил 100 тэрбум улаан дугтуйг онлайнаар илгээнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байна.

Зөвхөн мессэж бичээд л онлайнаар мөнгө шилжүүлэх хэмжээнд банкны шилжүүлгийг хялбарчилснаар бараг бүх хүн баярын энэ өдрүүдэд ойр дотныхондоо бэлэн мөнгө дугтуйлж барихын оронд данснаасаа шууд шилжүүлэхийг илүүд үзэж байна.  Банк хооронд шилжүүлэг хийхэд хугацаа шаарддаг, дээр нь гурван хувийн шимтгэл авдаг байхад Хятадын утаснаас утасны хоорондох шилжүүлэг ердөө 0,3 хувийг суутгадаг учраас хүмүүс илүүтэй ашиглаж байгаа аж.

Технологийн дэвшлийг өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болох хэмжээнд хялбарчлах энэ ажилд Alibaba, Tencent, Baidu зэрэг Хятадын томоохон компаниуд манлайлан оролцож байгаа юм.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан