Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
2018 оноос НДШ-ийн өөрчлөлтүүд мөрдөгдөж эхэлнэ
Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа нар энэ талаар тодруулан мэдээлэл өгөв.  Эхчүүдийн төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор тухайн шимтгэл төлсөн жилийг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болох юм байна. Жишээлбэл, 20 жил улсад ажилласан, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эмэгтэйд ажилласан жил, шимтгэл төлсөн жил дээр зургаан жил нэмж тооцно. Олон жил шимтгэл төлсөн байх тусам тэтгэвэрт гарахдаа өндөр тэтгэвэр авах аж. Нэг хүүхэд төрүүлсэн бол 1,5 жил, хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн бол гурван жил, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн бол 4,5 жил, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол зургаан жил гэх мэт тооцохоор болжээ.

Ээжүүд Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхдээ гурван нас хүртэл харсан бол нийгмийн даатгалын шимтгэл нь тасрахгүй байхаар өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Нийгмийн даатгалын санд заавал даатгагдаад шимтгэл төлж буй ээж хүүхдээ гурван нас хүртэл харсан бол энэ хугацааны НДШ-ийг ажил олгогч төлнө. Сайн дураар шимтгэл төлдөг бол хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа бол Нийгмийн даатгалын сангаас төлөх гэнэ. Ажил хийдэггүй, НДШ төлдөггүй тохиолдолд хүүхдийг нь гурван нас хүртэл 50 хувийг нь төр, 50 хувийг нь өөрөө төлөх боломжийг олгожээ.

Жирэмсэн, амаржсаны дараа цалин хөлсний тэтгэмжээ 100 хувь, сайн дураараа төлдөг бол 75 хувиар тооцож авдгийг мөн өөрчилсөн байна. НДШ төлж байгаа бол жирэмсний болоод амаржсаны тэтгэмжийг цалин хөлснөөс 100 хувь бодуулж авдаг болох нь.

Харин Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд ингэж тусгажээ. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ-ийг нэг удаа нөхөн төлөх боломж олгож байгаа юм. Улсын хэмжээнд нэг сая 100 мянган ажилтан байна гэж тооцдогоос 47,5 хувь нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч. Нийт 300 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч 240 орчим мянга байгаа аж. Малчдын есөн хувь нь, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн 13 хувь нь НДШ төлдөг гэсэн судалгаа бий. Иймээс нэг удаад нь нөхөн төлөх боломжийг олгохоор болжээ. Түүнчлэн малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан байна.
Энэ хуулиуд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан