Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна “Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Улаанбаатарын утаа Өмнөд Солонгосын агаарыг бохирдуулж байна гэв
Б.СЭВЖИДМАА

Саяхны судалгаагаар Өмнөд Солонгосын агаарын бохирдлын 70 орчим хувь нь Зүүн Хойд Азийн улсуудаас үүдэлтэй  гэж үзжээ. Засгийн газрын санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг Солонгосын Байгаль орчны институтийн судалгаагаар тус улсын агаарын бохирдлын 70 хувийг Хятад, Казахстан, Монголын утаа бүрдүүлж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өмнөд Солонгост 2017 он гарснаас хойш агаарын бохирдол эрс нэмэгдэж, албаныхан иргэдийг аль болох гадуур явахгүй байхыг сануулжээ.

Солонгосын Байгаль орчны институт Солонгосын хойгт баруун хойноос илүүтэй салхилдаг учраас Хятад, Монголын агаарын бохирдол орж ирж байна хэмээсэн байна. Түүнчлэн Өмнөд Солонгос Хятадын хамгийн их агаарын бохирдолтой гурван мужтай хил залгадаг аж.

2006 оны Хятадын албаныхан НАСА-тай хамтран судалгаа явуулахад Өмнөд Солонгостой хил залгадаг Шаньдун муж жилд 1.7 сая, Хэбэй муж 1.3 сая, Жянсү муж 1.2 сая тонн бохирдуулагч хүчин зүйлийг агаарт цацдаг гэсэн тоо гарч байжээ.
Тиймээс Өмнөд Солонгосын Байгаль орчны яамнаас агаарын чанарыг сайжруулах ажлыг авч хэрэгжүүлэхээр болж, 10 жилийн дараа гэхэд Европын хамгийн бага бохирдолтой улсуудын хэмжээнд хүрэх зорилт тавьжээ. 2016 оны Байгаль орчны индексийн агаарын чанарын үзүүлэлтээр Өмнөд Солонгос 180 орноос 173 дугаар байранд орсон юм.
0 Сэтгэгдэл
нутгаа сольёоо та нар тэгээд агаарын дээр нь сайхан жарга бид нар наад утааг чинь үнэртээд зоъёо ха ха
хужаагаас мэдээж илүү их очиж байгаа ш дээ.
umnud solongos zuvxun xoid solongostoi xilleldeg
ашгүй дээ яг очих ёстой газараа очижээ
солонгос юм л бол монголыг хавчуулж муулдаг болжээ америкийн цэрэг гарахаар хариугаа хүртэнэ дээ тэр болтол жаахан оодорч л байг
хятадаас агаарын бохирдолт солонгост орж ирсэн.
Tsagaan heremnees ondor hana barih heregtei bolj dee
bogd uuliig davaad tuv aimagt ochijee gevel unemshmeer l yum bna.
Хамгийн их уншсан