УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Шатахууны үнийн өсөлт бодит эсэхийг шалгана
Б.МЯГМАР
Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны зүгээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард газрын тос экспортлогч ОПЕК-ийн гишүүн орнууд 2017 оны эхний хагас жилд газрын тосны олборлолтын хэмжээг өдөрт 1.2 сая баррелиар, ОПЕК-ийн гишүүн бус орнууд олборлолтын хэмжээг өдөрт 558 мянган баррелиар бууруулахаар шийвэрлэсэн. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өөрчлөлтөөс хамааран 2017 оны нэгдүгээр сарын шатахууны импортын үнэ 2016 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр 41-60 орчим ам.доллараар өссөн нь шатахууны жижиглэнгийн борлуулалтад нөлөөлсөн хэмээн мэдээлсэн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 15 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн гуравдугаар хуралдааныг энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хуралдуулж, холбогдох “Зөвлөмж”-ийг Засгийн газарт хүргүүлсэн.
Иймд шатахууны жижиглэглэнгийн үнийн өсөлтөд дээрх хүчин зүйл нөлөөлсөн эсэх бодит нөхцөл байдлыг судалж гаргах ажлын хэсэг гарчээ. Ажлын хэсэгт АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар оролцож байгаа аж. Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах арга хэмжээ авсан. Гэвч энэ оны хоёрдугаар сарын шатахууны импортын үнэ нэгдүгээр сартай харьцуулахад төрөл тус бүр дээр дахин 22-26 орчим ам.доллараар өссөн аж.

0 Сэтгэгдэл