УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Говийн гайхамшигт зургаа”-г хамгаалах машинтай боллоо

Б.СОНОР
Говийн гайхамшигт зургаа буюу хавтгай, мазаалай, тахь, хулан, хар сүүлт, бөхөн зэрэг ховордсон амьтдыг хамгаалахад олон асуудал тулгардаг. Үүний нэг болох машин унааны асуудлыг шийдвэрлэх үүднээс Монголын бартаат замын авто спортын холбооноос санаачлан сайн үйлсийн аян өрнүүлжээ. Аяны хүрээнд УАЗ -469, УАЗ- Фургон, ландкруйзер автомашиныг тоноглож, бартаа саад туулах чадвартай болгон “Говийн их дархан цаазат газар”-ыг хамгаалах санд хүлээлгэн өглөө. Мөн дархан цаазат газар байршуулах замын анхааруулах 100 тэмдэглэгээг залуус өөрийн гараар хийснээ өгсөн. Энэ төслийг хэрэгжүүлэхэд 30 сая төгрөгийг өөрсдийн хандиваар босгож, 18 авто клубын 140 гаруй засварчин гар бие оролцсон байна.
Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг нь байгалийн мужлалаар Төв Азийн өндөрлөг тал, хотгор, уулт их мужийн Алтайн өвөр говийн бэлэрхэг уул, тал, хотгорын мужийн Алтайн өвөр говийн баруун хэсгийн хэт гандуу цөлийн дэд мужид багтдаг. Тиймээс гайхамшигт зургааг харж хандах, хамгаалахад бартаат зам ажрахгүй туулах унаа байгаль хамгаалагчдад зайлшгүй шаардлагатай байсан юм. Монголын бартаат замын авто спортын холбооны тэргүүн Т.Ганболд энэ үеэр “Дэлхийд ховордсон, “Улаан ном”-д орсон эдгээр амьтнаа эрүүл аюулгүй амьдрахад нь яавал тус дэм болох вэ, үүнийгээ нийгэмдээ хандуулж, хүмүүст уриалах гол зориготой юм. Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүхий л хүмүүст ан амьтан, дархан цаазат газраа хайрлан хамгаалаарай гэж хэлмээр байна. Энэхүү гурван машиныг засварлахад нийтдээ 30 гаруй сая төгрөгийн засварын зардал гарсан байна. Мөн маш олон клуб, хувь хүмүүс оролцсон. 100 гаруй тэмдэг тэмдэглэгээг хийсэн” гэв.

Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох гайхамшигт зургаагаас гадна олон ан амьтан, араатан жигүүртний өлгий болох говь нутгийг 1975 онд улсын тусгай хамгаалалтад авч Говийн их дархан цаазат газрыг анх байгуулсан байдаг. Үүнээс хойш ховор амьтдыг хамгаалах ажил явагдсан гэхэд болно. Говийн элгэнд өсч үржиж буй амьтдаас хамгийн ховор нь говийн мазаалай болоод байна. Тиймээс говийн мазаалайг хамгаалах үүднээс олон арга хэмжээ зохион байгуулагдсаар байгаагийн нэг нь өнөөдрийн үйл явдал боллоо. Мазаалай хамгаалах ажлын хэсгийн гишүүн, Геологийн ухааны доктор Б.Мижиддорж “Говийн мазаалай бол Монголд л байдаг, Монголын нэрийг дэлхийд гаргах ховор амьтан юм. Мазаалай болон бусад ховор амьтдыг хамгаалахад зөвхөн төрийн байгууллага биш ТББ, иргэд олон нийт, хувийн хэвшил бүгд тал талаасаа оролцоод, хамтраад энэ үйл ажиллагааг зохион байгуулах юм бол их үр дүнд хүрнэ. Үүний тод жишээ нь Монголын бартаат замын авто спортын холбооны залуучуудын маань бүтээсэн зүйл. Тэд санаачилга гаргаад ховордсон амьтдын хамгаалах ажилд тус нэмэр оруулж, машин техникийн асуудалд дэмжлэг үзүүлж байгаад үнэхээр их талархаж байна” гэсэн юм.

0 Сэтгэгдэл