УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ботаникийн эцсийн “Wellmart”-д гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна
Б.СОНОР
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчим байрлах WELLMART худалдааны төвд энэ сарын 6-7-нд шилжих шөнө гал гарч, барилгын хоёрдугаар давхар тэр чигээрээ шатжээ. Тус барилга нь гурван давхар бөгөөд нэгдүгээр давхарт Wellmart худалдааны төв, Капитал банкны салбар, Эмийн сан, хоолны газар байрладаг бол хоёрдугаар давхарт “Мобиком”-ын гэрээт борлуулагч болон барааны лангуунуудыг иргэд түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Харин гуравдугаар давхарт одоогоор хоосон байсан юм байна.

Гал шөнийн 03 цагийн үед гарсан бөгөөд Онцгой байдлын газарт эргүүлийн цагдаа дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу Баянзүрх, Чингэлтэй дүүргийн гал унтраах дөрвөн ангийн долоон тасаг, 11 автомашин, 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 6-7 цагийн хугацаанд ажиллан галыг бүрэн унтраасан аж. Одоогоор галын шалтгаан болоод хохирлын хэмжээг тогтоохоор Онцгой байдлын албаныхан, Цагдаагийнхан ажиллаж байна.
Ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгийн хохирол гарсан бололтой
Гал гарсан хоёрдугаар давхарт 59 павильоныг /лангуу/ 46 хүн ажиллуулж байжээ. Зарим хүн хоёр лангуу түрээсэлдэг байсан бөгөөд нэг лангуунд л ойролцоогоор 30-50 сая төгрөгийн бараа байсан аж. Ингээд бодохоор зөвхөн түрээслэгчдийн барааны өртөг л гэхэд нэг тэрбум орчим төгрөг болох нь. Зөвхөн түрээслэгчид байрладаг хоёрдугаар давхарт гал гарсан бөгөөд түрээслэгчдийн зүгээс хохирлыг хэрхэн барагдуулахыг хэлж мэдэхгүй байна гэж байв. Одоогоор тус байгууллагын зүгээс түрээслэгчидтэй уулзаагүй бөгөөд барилгын менежер, инженер зэрэг албаныхан дүн шинжилгээ хийхэд оролцож байгаа гэсэн. Харин БЗД-ийн цагдаагийн газрын алба хаагчид түрээслэгчдээс байцаалт авсан байна.
“Бишрэлт трейд” группийн салбар болох “WELLMART” худалдааны төвийн метр квадратын түрээсийн үнэ 17 мянган төгрөг. Түрээслэгчид түрээсийн төлбөрт сар бүр 300-400 мянган төгрөгийг төлдөг байна.
Ч.Төмөрсүх: Хоёр лангуун дээр нийт 39 сая 600 мянга орчим төгрөгийн бараа байсан
/Wellmart худалдааны төвд лангуу түрээслэгч/
-Таны хувьд ямар бараа худалдаалж, хэдий хэмжээний талбай түрээсэлж байв?
-Ах нь эхнэр, хоёр охинтойгоо хамтран 29 ам.метр талбайтай хоёр лангуун дээр бэлэн хувцас, гоёл чимэглэлийн бараа худалдаалдаг байсан.
-Нийт хохирлын хэмжээгээ гаргасан уу?
-Хоёр лангуун дээрх бараагаа тооцож үзсэн. 39 сая 600 мянга орчим төгрөгийн хохирол гарсан.
-Гал үүрээр гарсан юм билээ. Та хэзээ мэдсэн бэ?
-Манай лангуун дээр худалдагч хийдэг хүүхэд надруу өглөө 6 цагийн үед залгаж, гал гарч байгааг хэлсэн. Намайг ирэхэд аль хэдийнэ шатаад, онцгойгийнхон ирээд унтраасан байсан л даа. Түрээслэгчид цугларахад БЗД-ийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс рүү хувааж авч яваад байцаалт авсан.
-Худалдааны төвийн удирдлагуудын зүгээс та бүхэнтэй уулзсан уу?
-Уулзаагүй л байна. Байцаалтаа өгчихөөд буцаж очсон боловч цагдаа нар оруулахгүй байсан. Ганц хоёр хүнийг л дуудаж оруулсан. Бодвол зарж байсан бараанаас нь ганц хоёр зүйл бүтэн үлдсэн хүмүүсийг л оруулсан байх. Намайг зохион байгуулагч харьж бай гэсэн болохоор явсан. Уг нь нэг ороод байр байдлыг нь харчихъя гэж бодсон ч оруулсангүй.
-Таны лангуу хэр ашигтай байсан бэ?
-Боломжийн орлоготой байсан. Голдуу хүүхэд, эмэгтэйчүүдийн бараа зардаг. Шинэ жилээр ер нь хамгийн сайн орлоготой байдаг. Манайх Эрээн, Бээжингээс бараагаа татдаг. Нэг явахдаа 5 сая төгрөгийн бараа татна. Саяхан Цагаан сарын бараагаа татсан байсан.
-Сарын түрээс хэдийг төлдөг байв?
-5-ны дотор төлбөл 400 мянган төгрөг. 5-наас хэтэрвэл 450 мянган төгрөг төлдөг.
-Даатгалд хамрагдсан байсан уу?
-Үгүй ээ. Даатгалд хамрагдах юмсан гэж ярьсаар байтал ийм юм болчихлоо. Хоёр оюутны сургалтын төлбөр, хэрэглээний мөнгө, амьдрал ахуй гээд олсноо зарцуулаад үлдсэнээр нь бараандаа явна. Тэгж ингэсээр байтал даатгалд хамрагдаж чадаагүй байсан юм.
-Түрээслүүлэгчийн зүгээс нэгдсэн журмаар даатгалд хамруулж байгаагүй юм уу?
-Үгүй ээ. Тийм зүйл байхгүй. Хувиараа л даатгалд хамрагдъя гэж эхнэртэйгээ ярилцаж байсан.
-Түрээслүүлэгчид түрээслэгчидтэй уулзаагүй л байна-

0 Сэтгэгдэл