Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлд үерийн есөн хамгаалалт барьж байна
Улаанбаатарт хэдэн үерийн далан энэ жил барих, ямар сувгийг шинэчлэх, шинээр байгуулах болсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн бэлтгэл арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн Д.Ганбатаас тодрууллаа.
-Энэ зун нийслэлд үерийн болон борооны ус зайлуулах хэчнээн суваг шинээр байгуулах вэ?
-Долоон байршилд есөн үерийн хамгаалалт байгуулахад зориулан 13.6 тэрбум төгрөгийг нийслэлээс төсөвлөсөн. Толгойт-Нарангийн ажил эхэлсэн бол Зүүн уулын үерийн хамгаалалтыг он дамжин хийж байгаа. Энхтайваны гүүрнээс Энгельсийн гүүр хүртэл, Ханын материал-21 дүгээр хороолол, Дэнжийн мянга, III, IV хороолол, Зайсангийн үерийн хамгаалалтыг хийж эхэлсэн. Эдгээр байршил нь 2009 онд үүссэн үерийн нөхцөл байдалд хамгийн их эвдэрч сүйтгэгдсэн газар. Он дамжин хийж буй Нарангийн үерийн хамгаалалт буюу 14.2 км газрыг 2012-2014 он хүртэл хийх юм. Нийт 38 тэрбум төгрөг төсөвлөсөн.
-Орон сууцны байрнуудын дунд ус зайлуулах хоолой байдаггүйгээс хүндрэл их үүсч байна. Энэ талаар ямар ажил хийж байгаа бол?
-Өнгөрсөн жилээс орон сууцны дундах хуримтлагдсан борооны усыг зайлуулах ажил хийж байгаа. Баянгол дүүргийн ЗДТГ, 10 хороолол, Сүхбаатар дүүргийн нэг, тавдугаар хороо,Тээврийн товчооноос “Баянгол” зочид буудал, Сөүлийн гудамжнаас Нарны зам хүртэлх орон сууцны дунд ус их хуримтлагддаг. Эдгээр газарт ус зайлуулах шугам татаж байгаа.
-Жил бүр үерийн далан нь сэтэрч, байнга засвар хийгддэг ч газрууд бий. Иймэрхүү газрын үерийн хамгаалалтыг хэрхэн сайжруулах вэ?
-Үерийн хамгаалалт хийхэд өртөг өндөртэй. Нэг км газар суваг татахад л нэг тэрбум төгрөг болдог. Энэ жилээс эхлэн шинэ техник технологийг үерийн хамгаалалтын суваг татахад нэвтрүүлж байгаа.

0 Сэтгэгдэл