Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
“Уолт Дисней” Хятад дахь бизнесээ хамгаалав
Б.СЭВЖИДМАА

“Уолт Дисней” компани АНУ-Хятадын хооронд худалдааны дайн хийхийн эсрэг байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч Трампын бодлого АНУ-Хятадын хооронд худалдааны дайн үүсгэж магадгүй гэж таамаглаж буй энэ үед хэрэв тийм зүйл болвол “Уолт Дисней” төдийгүй бизнесийн бүх байгууллагад хохирол учирна гэж анхааруулжээ. 

Сүүлийн үед орлого ашиг нь буурч буй тус компанийн гол ололт амжилт нь Шанхай дахь “Дисней” парк болоод буй. Өнгөрсөн зургадугаар сард нээгдсэнээс хойш Шанхайн Диснейлэндээр долоон сая хүн үйлчлүүлсэн байна. Энэ жилийн Цагаан сараар гэхэд 10 хоногийн өмнө бүх тасалбар нь дууссан байжээ. Тиймээс гол орлого ашгийг нь төвлөрүүлж буй Хятад дахь бизнес нь хоёр улсын харилцаанаас болж доголдохыг “Дисней” хүсэхгүй байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгч Трампыг олон улсын худалдаа, цагаачлалд нээлттэй хандахыг уриалж, хилээ хааж болохгүй гэж сануулж байна.

Диснейн өнгөрсөн оны сүүлчийн улирлын орлого унаж, 14,8 тэрбум ам.долларт хүрсэн мэдээ бий. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулвал гурван хувиар буурсан дүн ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан