УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тав хүртэлх насныхны нийт осол, эндэгдлийн 70 хувь нь түлэгдэлтээс үүдэж байна

Эцэг эхээс эрүүл саруул төрсөн атал түлэгдэлт хэмээх урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой, гэнэтийн ослын хохирогч болж, бүхэл амьдралынхаа турш эрүүл мэнд, гоо сайхнаараа хохироод зогсохгүй цаашлаад амиа алдаж буй багачууд жилээс жилд нэмэгдсээр байна. Тиймдээ ч бага насны хүүхдүүдийг түлэгдэлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдад шалтгаан, хор уршгийг танин мэдүүлэх, тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатайг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. ГССҮТ-ийн 2016 оны тайланд дурдсанаар түлэгдэлтийн улмаас нас барсан тохиолдлын 14.4 хувийг 0-5 насныхан эзэлж байгаа нь ч үүний нотолгоо юм. Тиймдээ ч ойрын жилүүдэд түлэгдэлт, авто ослын улмаас амиа алдаж буй багачуудын тооноос өсөх хандлагатай байгааг онцолж байна.
Энэ дагуу Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар тэргүүтэй холбогдох байгууллагууд хамтран осол гэмтлээс сэргийлэх “Хүүхдийн түлэгдэл-эцэг, эхийн хариуцлага” сэдэвт сургалт зохион байгуулж, Нийслэлийн харьяа цэцэрлэгүүдийн эрхлэгч, сургалтын аргазүйч нарыг хамрууллаа.
Уг сургалтын зорилго нь хүн амын дунд бага насны хүүхдийн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага төлөвшүүлэх, багш, эцэг эх, асран хамгаалагчдад түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламжийн мэдлэг, чадвар олгоход оршиж байгаа аж. Сургалтын нээлтэд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцсон юм. Тэрээр “Дэлхий дахинд осол, гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үзэж, осол гэмтэл тэр дундаа түлэгдэл нь хүний амь нас, эрүүл мэнд, нийгэмд эзлэх байр суурь, үзүүлж буй хор хохирлоороо эрсдэлтэй, аюултай гэмтлийн тоонд багтдаг. Ялангуяа, бага насны хүүхэд аюултай нөхцөлийг бүрэн гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал, хариу үйлдэл үзүүлэх чадамж муугаас аливаа аюулд илүүтэй өртдөг. Улмаар нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох нь жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс томчууд бид хараа хяналтаа сайжруулах нь чухал байна” гэв.
Манай улсад тав хүртэлх насны хүүхдийн осол, гэмтлийн тэргүүлэх шалгааны нэг болоод буй түлэгдэлийн улмаас бүртгэл, нас баралт болон хөгжлийн бэрхшээлтэй бологсдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Тоон дүн мэдээнээс харахад тав хүртэлх насны хүүхдийн осол, гэмтлийн шалтгааныг түлэгдэлт давамгайлж байгаа ба бэртэж гэмтсэн арван хүүхэд тутмын долоо нь түлэгдэлттэй байдаг аж. Түүнчлэн, бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдлийн талбай бага ч бие махбодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалж гүн түлэгддэг учир хэвтэн эмчлүүлж, улмаар насан туршийн сорвижилт үүсч, хөгжлийн бэрхшээлтэй болдог. Үүнээс улбаалж эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэлзүйгээр хохирч, нийгмийн идэвх муутай, тэтгэмжийн иргэн болдог байна.

0 Сэтгэгдэл