Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Мадонна ихэр охид үрчилж авлаа

Дуучин Мадонна Малави улсаас хагас өнчин ихэр охид өргөж авчээ. Эстер, Стелла нэртэй энэ хоёр охиныг өргөж авахаар Мадонна хоёр жилийн өмнөөс хөөцөлдсөн бөгөөд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, албаны процессыг давж, шүүхийн шийдвэр сонсмогцоо гэр бүлийн шинэ гишүүдээ аваад хувийн онгоцоор гэр рүүгээ нисчээ. 

58 настай дуучин өмнө нь Малавигаас охин, хүү хоёр өргөж авч байсан. Гэвч гэр бүлээ өргөжүүлэх төлөвлөгөө нь түүгээр дуусаагүй байжээ. Одоо тэрээр төрсөн хоёр хүүхдээс гадна Малави гаралтай дөрвөн хүүхэдтэй болж байна. Хоёр охинтой болсондоо хязгааргүй баяртай байгаагаа Мадонна “Instagram”-аар мэдэгдэхдээ гэр бүлийнх нь энэ онцгой үед хувийн амьдралыг нь хүндэтгэхийг хэвлэлүүдээс хүсчээ. Африкийн энэ жижиг оронд элэгтэй дуучин бүсгүй Малавид өмнө нь цөөнгүй удаа очиж, тусламж дэмжлэг үзүүлж байсан ч ихэр эгч дүүсийг үрчилж авах процесс хуулийн дагуу болж, дэлхийн од хэмээн харж үзэж, хөнгөлөлт үзүүлээгүй гэж мэдээлж байна. Ихэр охидыг мэндлэх үед ээж нь төрөхийн хүндрэлээр нас барсан аж. Тэдний аав байдаг ч охид асрамжийн газарт өссөн бөгөөд Мадоннад үрчлүүлэхийг эцэг нь хүлээн зөвшөөрчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан