Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Улаанбаатарын өвлийн наадам-2017”
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг энэ сарын 11, 12-ны амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Наадмын нээлт өнөөдөр 12:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлчүүд та бүхнийхээ амралтын өдрүүдэд зориулж “Улаанбаатар өвлийн наадам-2017” гэр бүлийн цасны баярыг зохион байгуулж байна. Энэ наадам нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний уламжлалт цас, мөсний наадгай тоглоомыг сурталчлан таниулах, гадаадын иргэд, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Улаанбаатарын өвлийн наадмыг цаашид өргөжүүлж дэлхийн сэрүүн бүсийн томоохон хотуудын өвлийн наадамтай дүйцэхүйц хэмжээний болгохоор зорьж байгаа юм. Наадмын маань нэг онцлог нь үндэсний онцлогийг харуулсан байгаа. Өвлийн улиралд Монголчууд ямар спортоор хичээллэж, хөгжүүлж ирсэн бэ гэдгийг харуулахаар зорьсон. Үүнээс гадна бид ирж байгаа иргэд, жуулчидыг үндэсний хувцасаараа гоёж ирэхийг уриалж байгаа” гэдгийг хэлж байлаа.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс гэр бүлийн баярт ирсэн хүн бүрийг халуун цай, аарцаар дайлж байлаа. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан асрыг бэлтгэж, тэдэнд бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалах боломжийг олгосон байв. Хоёр өдрийн турш зохион байгуулах уг наадмын нээлтэд гадаадын иргэд, жуулчдаас гадна нийслэлийн иргэд өргөнөөр оролцож, сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байсан юм.
Өвлийн наадам маргааш /2017.02.12нд/ дахин үргэлжлэнэ. Энэ жилийн Өвлийн наадмыг “Гэр бүлийн баяр” нэртэйгээр зохион байгуулж байгаа. Тиймээс арга хэмжээ хөтөлбөрүүд бүгд гэр бүл рүү чиглэсэн байх болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан юм. Мөн наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж, харж, сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой.

0 Сэтгэгдэл