УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сэтгүүлчид гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэнэ
Б.МЯГМАРЖАВ
Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Иймээс хуулийн талаар мэдлэг олгохоор НҮБ-ын Хүн амын сан болон Хэвлэлийн хүрээлэн хамтран сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Сургалт мэдээлэл сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга “Шинэ хууль батлагдсанаар нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагын тодорхой албан тушаалтнууд буюу цагдаа, нийгмийн ажилтан, сум багийн Засаг дарга, эрүүл мэндийн ажилтан зэрэг хүмүүсийн хуулиар хүлээх үүргийг тодорхой болгож өгсөн. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамаарах этгээдийг өргөн хүрээнд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл дан ганц гэр бүлийн гишүүн бус хамтран амьдрагсад, төрөл төрөгсөд эсвэл гэр бүлээ батлуулаагүй хамтын амьдралтай байгаа хүмүүст хамаарахаар болсон. Гуравдугаарт, хүүхдийн эсрэг чиглэсэн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох асуудлыг тодорхой зааж өгсөн. Мөн хүүхдэд хүчирхийлэл үйлдэгдэж буй талаар мэдсэн хэн болов ч мэдээлэх үүрэгтэй. Үүний дагуу арга хэмжээг цагдаагийн байгууллага холбогдох эрх бүхий ажилтан авах үүрэгтэй. Ерөнхийдөө шинэчлэн найруулсан шинэ хууль нь нэгэн цогц болж чадсан” гэлээ. Түүнчлэн энэ талаар мэдээлэл хүргэж буй сэтгүүлчдийн ёс зүй, мэдлэгийг дээшлүүлэх нь чухал болоод байгаа талаар Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлзүйн багш Д.Мөнхчимэг ярилаа. Тэрбээр “Гэр бүлийн хүчирхийлэл өөрөө эмзэг сэдэв. Ялангуяа жендерт суурилсан хүчирхийлэл Монголд байсаар байгаа. Ихэвчлэн охид, эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог. Үүнийг дамжуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл ёс зүйтэй, хохирогчийн талаар мэдээлэхгүй байх, эх сурвалжаа нууцлах нь чухал. Жишээ нь, хохирогчийн зураг болон хувийн мэдээллийг нууцлахгүйгээр мэдээлэх нь тухайн сэтгүүлчийн ёс зүйн алдаа болдог. Сэтгүүлчдийг энэ талаар сургаж мэдээлэл өгвөл цаашдаа иймэрхүү асуудал багасана гэж харж байгаа” гэлээ. Тус хүрээлэнгийн дэргэд эмэгтэйчүүд, жендерийн асуудлаар бичдэг сэтгүүлчдийн сүлжээ клуб байгуулахаар ажиллаж байгаа юм байна.
Б.МЯГМАРЖАВЭнэ сарын 1-ний өдрөөс эхлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Иймээс хуулийн талаар мэдлэг олгохоор НҮБ-ын Хүн амын сан болон Хэвлэлийн хүрээлэн хамтран сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

0 Сэтгэгдэл