Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Монголд ховорхон байдаг луун сийлбэртэй ваарыг дуудлагаар худалдана

Монголын Маркетинг Менежмэнтийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй “Цагаан сарын Ёндоотой экспо” гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байна. Тухайлбал, үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр Монголд ховорхон байдаг 100 литрийн багтаамжтай, өөрөөсөө луун сийлбэртэй шаазан ваарыг дуудлага худалдаагаар борлуулах нь ээ. Дуудах үнэ 500 мянган төгрөгөөс эхлэх аж.

Нээлтийн үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.С.Амармандах, “Авьяаслаг монголчууд” тэмцээний шилдэг оролцогч ёогчин Ц.Мөнхсайхан, “Эмоушн” хамтлагийн дуучин Т.Солонго, дуурийн дуучин Ө.Цэрэнчунт, уртын дуучин Э.Болормаа, ардын урлагийн “Язгууртан” хамтлаг нар ая дуугаа өргөж, цугласан олны сонорыг мялаана. Түүнчлэн монгол үндэсний тоглоом наадгайгаар “Цагаан сарын Ёндоотой экспо”-ны үйлчлүүлэгчдийнхээ ёндоог шалгах аж.
“Цагаан сарын Ёндоотой экспо”-ны нээлт маргааш буюу хоёрдугаар сарын 18-ны 14:00 цагт Хүннү молл цогцолборын их танхимд болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан