УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллалаа
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Говь-Алтай аймаг, Тайшир суманд ажилласан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр болон бусад албаныхан багтсан бөгөөд тэд орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм.
Говь-Алтай аймгийн хөдөлмөрчидтэй уулзах үеэр иргэд хөдөө орон нутагт тулгамдаад байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, боловсролын системийн чанарыг сайжруулах талаар ямар ажил хийгдэж байгааг асууж тодруулан, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа.
Түүнчлэн УИХ гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өнгөрсөн саруудад баталсан хуулиудаа иргэдэд танилцуулж, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хэд хэдэн асуудал бодит ажил болсныг дуулгасан. Тэрбээр “Иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөх, бодит үр дүнг харуулах хуулиудыг намрын чуулганы үеэр баталж чадсан. Тухайлбал, жилийн дөрвөн улиралд хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг малчдынхаа тэтгэвэрийн насыг таван жилээр наашлуулж чадлаа. Ахмадууддаа насны хишиг олгохоор болж, ээжүүдийгээ цалинтай болгосон гэх мэт гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц хуулиудыг баталсан. Тун удахгүй та бүхэн үүний үр шимийг хүртэж эхэлнэ” гэв.
Харин иргэдийн хувьд “МАН-ын гишүүд өмнөх Засгийн газрын хийсэн буруу шийдвэрүүд болон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчилсан асуудлыгзориг гарган шийдвэрлэж, сайшаалтай зөв үйлээр үлгэр жишээ харууллаа” хэмээн талархал илэрхийлээд цаашид ч ард түмнийхээ төлөө тууштай, шантралгүй ажиллахыг захилаа.
Тайшир сумын хувьд аймгийн төвдөө хамгийн ойр байрлах хэдий ч хүн ам цөөтэй учраас сумын төвийн 300 хүүхдийн багтаамжтай дунд сургуульд 100 гаруйхан хүүхэд сурдаг аж. Тиймээс сумын удирдлагууд аймгийн төвтэй ойр байршил, орчин үеийн сургуулийн дотуур байраа түшиглэн ваакуумжуулсан сургалттай, өндөр чадавхитай сургууль байгуулж, аймгийн төвийн хүүхдүүдийг сумандаа сургах төлөвлөгөөтэй байгаагаа БСШУ-ны дэд сайдад уламжилсан юм. Энэхүү ажлыг БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр дэмжиж ажлахаа амлаад, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллахыг сумын удирдлагуудад захилаа.
Мөн ажлын хэсгийнхэн Тайшир суманд ажиллах үеэрээ аймгийн иргэдийг савалсан цэвэр усаар хангадаг цэвэр усны үйлдвэр, “Тайширын усан цахилгаан станц”-ын үйл ажиллагаатай танилцаж удирдлагуудынх нь санал бодлыг сонссон байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Говь-Алтай аймаг, Тайшир суманд ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр болон бусад албаныхан багтсан бөгөөд тэд орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм.

0 Сэтгэгдэл