Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Тансаг байр түрээсэлсэн Хонконгийн экс захирагчийг шүүнэ

Б.СЭВЖИДМАА


Хонконгийн захирагчаар 2005-2012 онд ажиллаж байсан Доналд Цангийг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэргээр өнөөдөр шүүх гэж байна. Эх газрын хятадуудтай харьцуулвал авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдоод байдаггүй, харьцангуй нэр цэвэр Хонконгийн улстөрчид дундаас шүүхийн хаалга татсан хамгийн дээд албан тушаалын хүн нь Доналд Цанг болж байна. Түүнийг гурван өөр зүйл ангиар буруутгаж байгаа нь тус бүртээ долоон жилийн хорих ялтай аж.

Доналд Цанг бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөл буюу 2010-2012 онд Хятадын эх газарт тансаг байр түрээсэлж байсныг хуулийнхан олж мэдсэн байна. Тус байрыг эзэмшигч нь “Wave Media” хэмээх хэвлэлийн байгууллага байсан бөгөөд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь Доналд Цанг гаргаж өгчээ. Тэрээр ашиг сонирхлын зөрчилтэй энэ үйлдлээ зохих газарт мэдэгдээгүй нь одоо хуулийн хариуцлага хүлээхэд хүргээд байна. Үүн дээр бас нэг зөрчил нэмэгдсэн нь түүний түрээсэлсэн байрыг үнэ төлбөргүй засварлан, тохижуулж өгсөн байж. Байрны дотоод заслыг гаргасан дизайнерыг Доналд Цанг сүүлд нь шагнасан юм байна. Ингэж үнэ төлбөргүй үйлчилгээ хүртсэн нь авлигын нэг хэлбэр мөн эсэхийг шүүхээр эцэслэн шийдэх ажээ.

Түүнийг захирагчаар ажиллаж байх үед орлогч нь байсан Рафаэл Хуй гэгч 2014 онд үл хөдлөх хөрөнгийн магнатаас авлига авсан хэргээр шоронд суусан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан