УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Бээжин Хойд Солонгосын хэтэвчтэй нь ярина
Б.СЭВЖИДМАА
Хятад улс өчигдрөөс эхлэн Хойд Солонгосоос нүүрс импортлохоо зогсоолоо. Хойд Солонгосын ээлжит пуужингийн туршилтын дараа авч буй Хятадын энэ хориг 2017 он дуустал үргэлжлэх бөгөөд гаальд хэдий нь мэдүүлээд хил давж чадаагүй нүүрсийг хүртэл буцаах юм байна. Хойд Солонгос өнгөрсөн оны есдүгээр сард цөмийн хошуу бүхий пуужингийн туршилт хийсний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хамгийн хатуу хоригоо тавьсан. Тус хоригийн дагуу Хойд Солонгосын бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг бүх улс орнууд импортлох эрхгүй болсон. Харин эл хориг одоо л жинхэнэ ёсоор хэрэгжиж эхэлж байгаа нь энэ бололтой.
Хойд Солонгосын гадаад худалдааны 90 гаруй хувь нь дан Хятадаас хараат байдаг. Тиймээс тус улс нүүрсний импортыг зогсоосон нь Пьенянд хүнд цохилт болно гэж ажиглагчид үзэж байна. Учир нь, нүүрс бол тус улсын экспортын гол бүтээгдэхүүн, гадаад валютыг оруулж ирдэг гол мөнгөний эх үүсвэр юм. Гэвч энэ хориг эдийн засагт нь төдийлэн хүндээр тусахгүй гэж Хойд Солонгосын эдийн засагч Ри Ги Сун ярилцлага өгсөн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй өнгөрсөн долоо хоногт уулзахдаа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн учруулж болзошгүй аюул занал нэмэгдэж байгааг онцлоод бүс нутгийг тогтворгүй болгож буй Пьеняны энэ авирыг өөрчлөхөд боломжтой бүх арга хэрэгслээ ашиглахыг шахаж шаардсан хэмээн АНУ мэдээлж байгаа. Харин Хятадын зүгээс Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг дипломат ажиллагаа буюу олон талт хэлэлцээрээр шийдэх боломжтой хэвээр гэж үзэж байгаа аж.
Б.СЭВЖИДМААХятад улс өчигдрөөс эхлэн Хойд Солонгосоос нүүрс импортлохоо зогсоолоо. Хойд Солонгосын ээлжит пуужингийн туршилтын дараа авч буй Хятадын энэ хориг 2017 он дуустал үргэлжлэх бөгөөд гаальд хэдий нь мэдүүлээд хил давж чадаагүй нүүрсийг хүртэл буцаах юм байна. Хойд Солонгос өнгөрсөн оны есдүгээр сард цөмийн хошуу бүхий пуужингийн туршилт хийсний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хамгийн хатуу хоригоо тавьсан. Тус хоригийн дагуу Хойд Солонгосын бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг бүх улс орнууд импортлох эрхгүй болсон. Харин эл хориг одоо л жинхэнэ ёсоор хэрэгжиж эхэлж байгаа нь энэ бололтой.

0 Сэтгэгдэл