Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Сар шинийн баяраар иргэд юуг анхаарах вэ?

Өнөөдөр Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор иргэдэд мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэлээ.

Энэ үеэр Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэлэхдээ “Сар шинийн баяр бол олон онцлогтой баяр юм. Баярын бэлтгэл ажлыг ихээхэн шаарддаг учраас өмнөх өдрүүдэд болон Битүүний өдөр томоохон зах худалдааны төвийн ачаалал эрс нэмэгддэг тул иргэд, жолооч нар аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгох, дор бүртээ хувийн зохион байгуулалт хийхийг зөвлөж байна. Мөн Цагдаагийн байгууллагын алба хаагчид баярын өдрүүдээр гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээр болон ХСИС-ын сонсогчидтой хамтран ажиллана” хэмээн мэдээллэсэн бол ГССҮТ-ийн эмч Г.Буян-Арвижих “2016 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн 100,000 гаруй осол, гэмтлийн 16 хувь нь зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Өөрөөр хэлбэл жилд 17,000 хүн зам тээврийн осолд өртөж, өдөрт 50 орчим хүн зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртэж байна. мөн осол хэрэг болсоны дараа хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, эдийн засагт ихээр нөлөөлдөг бөгөөд эмчилгээнд багаар бодоход 400,000 цаашлаад 5 сая, 10 саяаар үнэлэгдэх хагалгаатай холбоотой зардлууд гардаг. Хайртай дотны хүмүүсээ хажуудаа суулгачихаад хурд хэтрүүлдэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоно гэдэг бол амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна гэсэн үг юм” гэлээ.

Мөн НОБГ-ын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараас “Баярын өдрүүдээр иргэд ердийн галлагаатай пийшин зуухны аюулгүй байдлыг хангах, эвдрэл гэмтэлгүй, зориулалтын цахилгааны утас хэрэглэхийг зөвлөж байна. Мөн баяр, амралтын өдрүүдээр байгууллага, аж ахуй нэгжүүд амрах учраас хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах, дохиололын системийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай байна”НТТТ-ийн их эмч Л.Бямбацогт мэдээллэхдээ “Баярын өдрүүдээр яаралтай түргэн тусламжийн төвийн дуудлага нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнд голчлон архины болон хүнсний бүтээгдэхүүнээс авсан хордлогоны дуудлага мэдээлэл, мөн хоорондоо зодоон хийсний улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн дуудлага ихээр ирдэг. Иймд иргэд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний хугацаа, хадгалалтанд анхаарч, мөн түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг аль болохыг хэрэглэхгүй байх, архи, согтууруулах ундааны зүйлээс татгалзахыг зөвлөж байна” хэмээн ярилаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан