Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна “Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Умард Солонгосын эсрэг АНУ цэргийн хүч хэрэглэж магадгүй
Умард Солонгосоос үүдэлтэй цөмийн аюултай тэмцэх бүхий л боломжийг АНУ судалж байгаагийн дотор энэ улс руу цэргийн хүч хэрэглэх гэсэн хувилбар байгаа гэж WSJ хэвэлэлийн эх сурвалж мэдээлсэн байна.

Умард Солонгосын цөмийн аюулаас сэрэмжлэн цэргийн хүч хэрэглэх боломжийн тухай асуудлаар Японы Ерөнхий сайд Синзо Абэг өнгөрсөн хоёрдугаар сард Вашингтонд айлчлах үеэр ярьсан гэж The Wall Street Journal хэвлэлд бичжээ. Хэвлэлийн мэдээлснээр бол АНУ-ын ерөнхийлөгчийн захиргааны ажилтнууд японы коллегууддаа БНАСАУ-тай харилцах ”бүхий л хувилбаруудыг” тайлбарласан гэнэ.

Хэрвээ  Умард Солонгос тив алгасах баллистик пуужин турших гэж байгаа тухай мэдээ тагнуулынхан авбал цэргийн хүч хэрэглэх юм байна.

АНУ-ын холбоотон гүрнүүд сүүлийн жилүүдэд Умард Солонгост эдийн засгийн болон дипломатын дарамт үзүүлэх замаар тус улсыг цөмийн зэвсэг үйлдвэрлэхээсээ татгалзуулах гэж ихээхэн чармайж энэ талаараа Вашингтонтой хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгаа. Энэ нь аажимдаа энэ бүс нутагт Өмнөд Солонгос болон Японыг түгшүүлсээр зэвсэгт мөргөлдөөнд хүрч болзошгүй юм гэж WSJ хэвлэл тэмдэглэжээ.

Умард Солонгос энэ оны эхээр тив алгасах балластик пуужин туршихад бэлэн байгаагаа мэдэгдсэн. “АНУ-ын нутагт хүрэх чадалтай цөмийн зэвсэг үйлдвэрлэх сүүлчийн шатандаа орж байгаагаа Умард Солонгос мэдэгдлээ. Энэ биелэх ёсгүй” гэж АНУ-ын ерөнхийлөгч Трамп нэгдүгээр сард  Twitter-тээ бичсэн. Энэ гуравдугаар сарын 1-нд Трамп БНАСАУ-г АНУ-ын хувьд “хамгийн гол шууд аюул” гэж нэрлэснийг CNN мэдээллээ.

Умард Солонгосын эрх баригчид дунд болон алсын зайны шинэ төрлийн Pukguksong-2 баллистик пуужинг амжилттай туршсанаа хоёрдугаар сарын 13-нд  мэдэгдээд байна. Энэ пуужингууд нь цөмийн толгой тээвэрлэх чадалтай юм.
0 Сэтгэгдэл
УМАРД СОЛОНГОС ИРАК, ЛИВИ ШИГ БАЙХГҮЙ. ТЭДНИЙГ ЦЭРГИЙН ХҮЧЭЭР ДАРАХ АМАРГҮЙ, ВЬЕТНАМЫН ДАЙНЫ ТҮҮХИЙГ ДАВТАЖ МЭДНЭ ШҮҮ. ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН АРГА Л ЧУХАЛ БАЙХ ДАА.
Хамгийн их уншсан