Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Сарнайн амьдрал” айсуй

“SPACE” энтертайментийн залуу уран бүтээлч Э.Оюундарь эмэгтэйчүүдийн эрхийн өдөр бэлэг барих нь ээ. Түүнийг жазз дуучин гэдгээр нь үзэгчид андахгүй билээ. Тэгвэл залуу уран бүтээлч Э.Оюундарь хоёр дахь жилдээ “Сарнайн амьдрал” гэх тоглолтоороо жазз сонирхогч, сонсогчидтойгоо эмэгтэйчүүдийн баярыг хамтдаа өнгөрүүлэх юм байна.

Түүний тоглолтонд илбэчин Баярсайхан, дуучин Сийлвиа нар оролцох бөгөөд хуучны Орос, Франц сонгодог, стандарт жазз болон Монголын ард түмний сэтгэлд хоногшисон  70, 80-аад оны дуунууд эгших ажээ. Тоглолтын нэрийн учрыг уран бүтээлчээс асуухад Францын алдарт “La vie en rose” буюу “Сарнайн амьдрал” гэх дууны нэрээр тоглолтоо нэрлэсэн тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.

“Сарнайн амьдрал” тоглолт гуравдугаар сарын 8-нд UB JAZZ клубт 20:00 цагт үзэгч та бүхэнд хүрэх ажээ.

Түүний тоглолтын талаарх мэдээллийг 91117956, 91919011 дугаараас лавлана уу!
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан