УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх ерөнхийлөгчөө огцрууллаа
Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх улсынхаа Ерөнхийлөгч Пак Кын Хегийн бүрэн эрхийг авлигын дуулианы улмаас парламент нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд түдгэлзүүлээд байсныг баталсан байна. Үндсэн хуулийн шүүхийн хуралдааны шийдвэрийг баасан гарагийн өглөөгүүр Өмнөд Солонгосын YTN телевизээр шууд дамжуулан үзүүлжээ.
Үндэсн хуулийн шүүхийн найман гишүүн бүгд санал нэгтэйгээр Пак Кын Хег албан тушаалаас нь эргүүлэн татахын төлөө саналаа өгсөн байна.

Пак Кын Хе ийнхүү Төрийн тэргүүний албанаас албан ёсоор чөлөөлөгдөж, тус улсад 60 хоногийн дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болох юм.
Хэрэв түүнийг албан тушаалаас нь эргүүлэн татаагүй бол түүний бүрэн эрхийн хугацаа 2018 оны хоёрдугаар сард дуусч, харин ерөнхийлөгчийн сонгууль энэ оны арванхоёрдугаар сарын 20-нд болох байсан юм.
Пак Кын Хег төрийн тэргүүний албанаас эргүүлэн татах үндсэн шалтгаан нь тэрээр дотны найз Цой Сун Силь бүсгүйгээ төрийн хэрэгт, ялангуяа боловсон хүчний томилгооны асуудалд оролцуулсан гэсэн хэвлэлийн шүүмжлэлээс эхэлсэн юм. Цой Сун Силийг одоо баривчлаад Төрийн тэргүүний нэрээр Өмнөд Солонгосын томоохон компаниудаас их хэмжээний авлига авсан хэмээн буруутгаж байгаа юм.
Өнөөдөр Өмнөд Солонгосын Төарийн тэргүүний үүргийг Ерөнхий сайд Хван Гё Ан гүйцэтгэж байна.
Одоо болох Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд Ардчилсан намын дарга байсан Мун Жэ Ин өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна. Тэрээр өнгөрсөн сонгуулиар Ерөнхийлөгчид сөрөг хүчнээс нэр дэвшээд Пак Кын Хед тун багахан саналаар ялагдсан юм.
Түүний араас нэр хүндээрээ Чхунчхон-Намдо сужийн амбан захирагч Ан Хи Чжон, Соннам хотын дарга Ли Чжэ Мён, “Ардын нам”-аас Ан Чхоль Су нар Төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөж мэдэх юм.
Өмнөд Солонгост мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй хүмүүсийн дунд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Муны нэрийг дурдаж байна.
Өмнөд Солонгосын парламент үүний өмнө 2004 онд тэр үеийн ерөнхийлөгч Но Му Хёны бүрэн эрхийг түдгэлзүүлж байсан ч Үндсэн хуулийн шүүх нь бүрэн эрхийг нь сэргээж байсан юм.
Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх улсынхаа Ерөнхийлөгч Пак Кын Хегийн бүрэн эрхийг авлигын дуулианы улмаас парламент нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд түдгэлзүүлээд байсныг баталсан байна. Үндсэн хуулийн шүүхийн хуралдааны шийдвэрийг баасан гарагийн өглөөгүүр Өмнөд Солонгосын YTN телевизээр шууд дамжуулан үзүүлжээ. Үндэсн хуулийн шүүхийн найман гишүүн бүгд санал нэгтэйгээр Пак Кын Хег албан тушаалаас нь эргүүлэн татахын төлөө саналаа өгсөн байна.

0 Сэтгэгдэл