УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Жириновский: “Нэгдмэл Орос”-ынхныг буудаж, дүүжилнэ

ОХУ-ын Төрийн Думын хуралдаан дээр Оросын либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский ингэж мэдэгджээ. Тэрээр 2018 оны гуравдугаар сард би Кремльд ирнэ, тэгэхээрээ “Нэгдмэл Орос” намынхныг буудаж дүүжлэх болно гэсэн байна.
Тэрээр Руза тойргийн Зөвлөлийн пепутатуудыг сонгох сонгуулиас ЛАН-ын долоон нэр дэвшигчийг хассантай холбогдуулан ингэж хэлжээ. Жириновский Рузагийн захиргааныхныг худалдагдсан гээд тэд зөвлөлд өөрийн хэрэгтэй хүмүүсээ оруулахын тулд ингэсэн гэж буруушаажээ.
Мөн “Москва мужийн тухай ярьж болно. Мафиудыг л хамгаалж байгаа шүү дээ. Москва муж бол хамгийн их гэмт хэрэгжсэн муж. “Нэгдмэл Орос”-ынхон энд юу хийж байна. Аль хэдийнээ худалдагдсан. Тэдний мафиуд, дээрэмчдийг хамгаалсных нь төлөө мандатыг нь хурааж аваад хөөх хэрэгтэй” гэж хашгичжээ.
“Үүнийг би зуун удаа хэлэх болно. Дээрэмчид, хулгайчид Москва мужийг удирдаж, депутатууд нь авлигад автсан. Дараа оны гуравдугаар сард би Кремльд ирнэ, би та нарыг буудаж, дүүжилнэ. Өөдгүй амьтдыг” хэмээн индэр дээрээс хэлээд буужээ.

0 Сэтгэгдэл