Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ЭМГЭНЭЛ

Дондогдоржийн Баяраа (1957-2017)


“Топиус” ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал Дондогдоржийн Баяраа нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Д.Баяраа нь 1957 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр бага насаа эцэг, эхийн гар дээр өсч хүмүүжиж, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын дунд сургууль, мөн тус аймгийн Алтанбулаг сумын Хөдөө аж ахуйн техникумыг зоотехникч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.

Эх орон, ард иргэдийнхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөөх түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн“Хүндэт медаль”, Ардчиллын “Болор” хүндэт медаль, Хүнс, хөдөө аж ахуйн яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Шинжлэх ухаан, технологийн үйлдвэрийн нэгдлийн хүндэт захирал, Монголын Ардчилсан холбооны “Эрх чөлөөний одон”, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Монголын ард түмний гавъяат, төр нийгмийн зүтгэлтэн цолоор тус тус шагнасан.  

Талийгаач Д.Баяраа нь ажил мэргэжлийн өндөр мэдлэг, арвин дадлага, туршлагатай төдийгүй төлөв даруу, цайлган цагаан, өрөвч нинжин сэтгэл, найрсаг, хөгжилтэй зан чанар, үргэлж өөдрөг хүсэл, тэмүүлэлтэй нэгэн байсан.
Таны минь гэгээн дүр төрх гэр бүл, үр хүүхэд, анд найз, мэргэжил нэгт нөхөд бидний зүрх сэтгэлд тодоос тод гэрэлтэж хоногших болно.
Ум сайн амгалан болтугай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан