Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Монголд барих УЦС-ын талаар Буриадад санал асуулга болж байна
Байгаль нуурын цутгал Сэлэнгэ мөрөн, түүний цутгал голууд дээр монголчуудын барих гэж байгаа Усан цахилгаан станцуудын талаарх санал асуулга Буриадад эхлээд байна. Энэ сарын 20-ны өдөр Буриадын Наушка, Хиагтын районд эхэлсэн энэ санал асуулга 21-ний өдөр Тарвагатайн районы Тарвагатай тосгонд болжээ.

Байгаль хамгаалагч Александр Колотов Монголчуудын браих гээд байгаа Усан цахилгаан станцуудын төслийн талаар ийм албан ёсны санал асуулга болж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Байгаль нуурын цутгал дээр барих УЦС-ын талаар  Буриадын иргэд бүгд саналаа илэрхийлэх ёстой. Эхний санал асуулга Наушкт болж хүмүүс идэвхтэй оролцсон” гэж “ВКонтакт” сүлжээнд бичжээ.

Шүрэнгийн усан цахилгаан станц, Орхон гол дээрх усан сангийн талаарх энэ санал асуулга Баргузины, Өвөр Байгалийн, Кабаны, Сэлэнгийн, Умард Байгалийн районудад бас болох юм. Хамгийн сүүлд энэ сарын 31-ний өдөр Буриадын нийслэл Улан-Үдэд болох юм.

Санал асуулгад оролцогсод эдгээр төсөл нь хүрээлэн байгаа байгаль орчинд хэрхэн нөлөөлөх, ингэснээр ямар үр дагаварт хүрэх талаар саналаа илэрхийлэх юм.
0 Сэтгэгдэл
Новшийн мангадууд монголчуудыг монголчуудынх нь эсрэг турхирч байгаа юм биз дээ? Хэзээ байхдаа кремлийн общагийхан ард түмнийхээ санал бодлыг сонсдог болчихоов ?
Хамгийн их уншсан