УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүд С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцтай танилцахыг хүсчээ

Олон улсын парламентчдын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооноос Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх, шүүн таслах явцад анхаарал хандуулж, энэ талаар хуралдаанаараа ярилцсан байна. Монгол Улсын парламентыг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сумъяабазар нар энэ хуралдаанд оролцсон байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Энэ хэрэгт зарим хүмүүсийг сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдсэн. Одоогоор хоёр шатны шүүх хурал болоод байна. Дөрвөн хүн энэ хэргийг үйлдсэн гэж үзэж, гуравт нь ял оноогоод байгаа. Шүүх хурал хаалттай болсонд олон нийт дургүйцэж, зарим нэг эргэлзээ байгаа талаар санал бодлоо илэрхийлж байгаа. Төрийн нууцад хамаарах мэдээлэл байгаа учраас хаалттай явуулсан гэж шүүх, прокурорын байгууллага тайлбарладаг. Яллагдаж буй хүмүүс Улсын Дээд Шүүхэд өргөдөл гаргаж, хянуулах сүүлчийн шат үлдсэн” гэсэн мэдээлэл өгчээ.
ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүдээс энэ хэргийн үйлдлийн сэдэл чухам юу байсан бэ, захиалгат аллага мөн үү, Дээд шүүхийн хурлыг нээлттэй явуулах боломж хэр бол, улс төрийн үйл ажиллагаанд хэргийг ашиглах сонирхол байгаа гэж үзэж байна уу, мөрдөн шалгах явцад эрүүдэн шүүсэн гэсэн мэдээлэл байгаа юу, Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүд танай улсад очиж, энэ хэргийн үйл явцтай танилцах боломж бий юү гэсэн асуулт тавьж, Д.Лүндээжанцан гишүүн зарим асуултанд хариулт өгсөн байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
1. Хэдийгээр бид парламентын гишүүн мөн ч иргэдийнхээ болон Та бүхний адил л мэдээлэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасан байдаг.
2. Шүүх, прокурорын байгууллагаас хэргийг мөрдөн шалгах үйл явц хуулийн дагуу явагдсан. Нийтэд бүрэн ил болгох боломж одоогоор алга гэсэн хариуг бидэнд өгч байгаа.
3. Мөрдөн байцаах явцад захиалагчийн тухай асуудал гарч ирсэн, түүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээс тусгаарлан шалгаж байгаа гэж холбогдох байгууллагууд мэдэгдэж байна.
4. Хувь хүний хувьд хэргийг улс төрийн зорилгод хэрхэвч ашиглаж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг.
5. Хэрэг хуулийн дагуу, үнэн зөв шийдэгдээсэй, буруутан этгээд зөвөөр тогтоогдож, зохих шийтгэлээ хүлээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
6. Парламентчдын хүний эрхийн хороо Монголд очиж ажиллах боломж нээлттэй. Энэ талаар УИХ-ын удирдлагууд, Монголын парламентын хороонд танилцуулна гэж хариулжээ.

0 Сэтгэгдэл