Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Санк-Петербургт олон хүний амь аварсан машинчийг Александр К гэдэг

ОХУ-ын Санкт-Петербургийн метронд галт тэрэг хоёр өртөөний дундах хонгилд явж байх үед амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 11 хүн амь алдаж, 45 хүн хүнд  хөнгөн шархадсан аймшигт явдал гарсан.

Харин галт тэрэгний машинч нь галт тэргээ хонгилд зогсоолгүй өртөөнд хүргэсэн нь шархдаж бэртсэн олон хүний амийг аварсан явдал гэж оросын хэвлэлүүд бичиж байна.

Москвагийн хотын думын гишүүн, Холбооны аюулгүй байдлын албаны зөвлөх гишүүн, “Альфа” тусгай салааны орлогч асан Сергей Гончаров “60 минут” телевизэд өгсөн ярилцлагадаа галт тэрэгний машинч үнэхээр олон хүний амийг аварсан гэжээ.

“Машинч үнэхээр олон хүний амийг аварсан. Дэлбэрэлт болж Москвад л хүмүүс бүр сандралд ороод байхад яг газар дээр нь дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн хувьд ямар байхав. Хүмүүс сандралдаж шокт ороод байхад галт тэрэг өртөөний дундах харанхуй хонгилд зогссон бол яахав. Хол газар явган явна, эмнэлгийн тусламж очих гэж цаг алдана. Тэгэхээр машинч үнэхээр зөв ажиллаж олон хүний амийг аварсан” гэж Гончаров тэмдэглэжээ.

Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Александр К гэгч нь Санкт-Петербургийн метроны галт тэрэгний жолоочоор  15 жил ажиллаж байгаа хүн юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан