Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажил амжилттай болж өндөрлөлөө
Улсын хэмжээнд 330 сум, нийслэлийн 152 хороонд Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажлын 10 дахь өдрөө үргэлжлэн өчигдөр албан ёсоор дууслаа. Арван өдрийн дараах байдлаар мэдээллийн сан дахь нийт өрхийн тооны 95,2  хувьд  хүрч ажилласан байна.

Аймаг, дүүргүүдийн нэгдсэн гүйцэтгэлээр Говьсүмбэр, Дорнод, Булган, Хэнтий, Багахангай, Сонгинохайрхан, Чингэлтэй, Увс, Төв зэрэг аймаг, дүүргүүдэд өрхийн хамруулалт хамгийн өндөр хийгдсэн байна. Цаг агаарын хүндрэл, малын гоц халдварт өвчний голомт бүхий зарим аймгуудад болох Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн зарим сумд, Дорнод аймгийн Цагаан овоо сумдад мэдээлэл цуглуулах ажлыг 5 хоногоор сунган ажиллаж байна. Мөн нийслэлийн зарим дүүргүүд болон зарим аймгийн төвүүдэд шар усны үер, ажлын өдрүүдэд өрхүүд гэртээ байхгүй байсны улмаас мэдээлэл цуглуулалтад хамрагдаж амжаагүй байгаа шалгаануудад үндэслэн судалгаанд хамрагдаагүй үлдсэн өрхүүдийг судалгаанд нэмж хамруулах зорилгоор хугацааг 3 хоногоор сунган ажиллуулахаар зохион байгуулалт хийж байгаа юм.

Мөн зарим өрхүүдийн хувьд “судалгаанд хамрагдвал хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авахгүй болно” гэсэн ташаа ойлголтоос үүдэн судалгаанд хамрагдахаас татгалзсан тохиолдолууд гарч байв. Тэгвэл энэ удаагийн судалгааны үр дүнг гаргаж, өрхийн амьжиргааны түвшний оноог улсын хэмжээнд шинэчлэн тогтоосны дагуу ирэх 06-р сарын 01-нээс эхлэн төрөөс үзүүлэх аливаа үйлчилгээ, хөтөлбөр, арга хэмжээнд энэхүү мэдээллийн санг  ашиглах бөгөөд одоо ашиглагдаж байгаа мэдээллийн сангаас олгож байсан халамжийн үйлчилгээнүүдийн олголтыг зогсоож шинээр үүсгэсэн мэдээллийн сангаас үйлчилгээ, хөтөлбөрт хамрагдах зорилтот бүлэг иргэнийг сонгох юм. Мөн сум, хороодод амьжиргааны түвшний талаар олгодог Засаг даргын тодорхойлолтыг мөн энэ судалгааны мэдээллийн сангийн шинэчилсэн үр дүнд үндэслэн олгох ажил эхлэх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан