Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Коксжих нүүрсний үнэ нэмэгдэж 285 долларт хүрлээ

Манай гаригийн коксжих нүүрсний гол нийлүүлэгч Австралид үер болж тээвэр саатсанаас нүүрсний үнэ нэмэгдлээ. Гуравдугаар сарын сүүлчээр дэлхийн коксжих нүүрсний 15 хувийг гаргадаг Австралийн Квисленд мужид үер болж орд газруудаас усан боомт хүртэлх төмөр зам усанд автан тээвэр саатлаа хэмээн австралийн хэвлэлүүд мэдээллээ.
Дөрөвдүгээр сарын 7 гэхэд коксжих нүүрсний үнэ 34 хувиар өсч 283,1 долларт хүрсэн байна. Энэ бол 2016 оны эцсийн үнээс өндөр гарсан хэрэг юм хэмээн мэдээллийн The Steel Index агентлаг дамжуулж байна.
Австралийн гол гол уурхайнуудад ажил зогсч ганцхан долоо хоногт нүүрсний үнэ 86 хувь өсчээ.
2011 онд австралид үер болж коксжих нүүрсний үнэ 330 долларт хүрч байсан юм. Дэлхий даяар далайгаар тээвэрлэдэг нүүрсний хэмжээ 314 сая тонн байдаг бол 50 хувийг нь Австралийн Квисленд умжийн нутгаас олборлодог юм байна.

0 Сэтгэгдэл