Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Шайнин Стар” группийн ерөнхийлөгч Ким Эй Хог хүлээн авч уулзлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй БНСУ-ын “Шайнин Стар” группийн ерөнхийлөгч Ким Эй Хо тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад НИТХ-ын даргын зөвлөх М.Цэлмэг, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, НИТХ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Баттулга нар оролцов.

Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Монгол Улсын эдийн засгийн 62 гаруй хувийг Улаанбаатар хот дангаараа эзэлж байна. Улаанбаатар хот нь Монгол Улсын төвийн бүсэд, далайн түвшнээс 1350 м-т оршдог, 470 000 га нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хот Монгол Улсын бүх нутаг дэвсгэрийн дөнгөж 0.3 хувийг эзэлдэг атлаа хүн амын 44 хувь нь энд оршин сууж, энэ байдал цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотод Монгол Улсын барилга угсралт, их засварын ажлын 67 хувь нь хийгдэж байна. Нийслэлийн хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж, хотжилт эрчимтэй явагдсанаар хотын усан хангамж, авто зам болон ерөнхий төлөвлөгөөний дэд бүтцийн асуудлыг шийдэх нь манай хотын нэн тэргүүний зорилт болоод байгаа юм. Мөн Улаанбаатар хотын гол консепц бол ногоон байгууламж олонтой, ухаалаг тээврийн шийдэлтэй, эдийн засгийн өндөр өсөлт бүхий “Аз жаргалтай хот”-ын үзэл баримтлал. Тиймээс та бүхэнтэй энэ чиглэлийн дагуу хамтарч ажиллах болно” гэлээ.
БНСУ-ын “Шайнин Стар” группийн ерөнхийлөгч Ким Эй Хо “Өнөөдрийн уулзалт хоёр орны харилцан ашигтайгаар цаашид урт хугацаанд хамтран ажиллах үйл явдлын эхлэл болж байна. Бид бүхэн дэлхийн томоохон 25 банк болон нэр хүнд бүхий компаниудтай хамтарч ажилладаг. Одоогоор Энэтхэг, Тайван, ОХУ зэрэг оронтой хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Улаанбаатар хотод тулгамдаж буй агаарын бохирдол, замын түгжрэл, ногоон байгууламжийн асуудлыг шийдэх туршлага бидэнд бий. Тиймээс эдгээр асуудлыг хамтран шийдэхэд бэлэн байна” гэв. Уг уулзалтын үеэр “Monorail” төсөл буюу хөнгөн гүүрэн замын тээвэр, “Happy Tower” буюу Аз жаргалын цамхаг байгуулах төсөл, Ерөнхий төлөвлөлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барих, хог хаягдлын менежментийн боловсронгуй тогтолцоог бий болгох зэрэг төсөл, хөтөлбөрийг танилцуулж харилцан санал солилцлоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл