Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Тэтгэврийн насыг 2018 оноос жил бүр 6 сараар нэмнэ
Н.БАТ

Олон улсын валютын сангаас Монголын Засгийн газарт тавьсан шаардлагуудын нэг нь тэтгэврийн насыг нэмэх. Үүнийг олон нийт янз бүрээр л хүлээж авч байгаа юм. Засгийн газрын зүгээс буюу ХНХ-ын сайд Н.Номтойбаяр “ Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа ажиллах хүчин тэтгэвэр авагчаасаа олон боловч тэтгэврийн сан хямралд орсон, маш их хэмжээний алдагдалтай байна. Учир нь 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг төр даадаг, 2007 оноос өмнө НДШ-ийн хувь 19 байсан бол 2007 оноос бууруулж 14 болгосон. Өндөр настны тэтгэврийн сан энэ ачааллаа дийлэхгүйгээс зөвхөн 2017 онд 587,3 тэрбум төгрөгийг төсвөөс татаас болгон авч байна. Гурван жилийн дараа алдагдал нь бараг 1 их наяд төгрөгт хүрнэ. Тиймээс л тэтгэврийн насыг арга буюу нэмэх шаардлатай болсон. Ирэх жилээс тэтгэвэрт гарах нас 60,6 болно. Гэхдээ 60.6 жил болон түүнээс хойш тэтгэврээ тогтоолговол өндөр байх, түүнээс нааш тэтгэврээ тогтоолговол өнөөдрийн төвшиндөө тэтгэврээ авдаг байхаар сонголтыг дээрх хуулийн зохицуулалтаар иргэдэд олгоно.

Маргаашаас л тэтгэвэрт гарах нас 65 болчих юм шиг ойлгож болохгүй. Тэтгэврийн нас жилд зургаан сараар нэмэгдсээр 2038 он гэхэд 65 насанд хүрч, тэтгэвэрт гарахаар зохицуулалт хийсэн. Намрын чуулганд Нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барьж, тэтгэврийн насыг сонголттой болгохоор зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Хүнд болон хортой нөхцөлд ажилладаг иргэдийн тэтгэврийн нас өнөөдрийнхөөр хадгалагдана. Хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ”хэмээн тайлбарласан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан