Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
АНУ-ын Элчин гурван сартай “террорист”-ыг байцаалтанд дууджээ
Н.БАТ

Англид суух Америкийн Элчин сайд гурван настай нярайг терроризм, тагнуулын хэрэгт шалгах шаардлагатай болж, байцаалтанд дуудсан тухай өчигдөр “Guardian” мэдээлэв. Америкийн виз мэдүүлсэн өвөө нь анкет бөглөх явцдаа нэг тэмдгийн алдаа гаргасан нь ийн Америкийн Элчин сайдын яамныхныг гурван сартай хүүхдээс байцаалт авах гэж дуудахаас өөр аргагүй байдалд хүргэсэн байна.

Бяцхан Харви Кеньон Кейринсийн гэр бүл АНУ руу аялахаар виз мэдүүлэх үед “Та хэзээ нэгэн цагт терроризм, тагнуулыг үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан уу” гэх асуултанд 62 настай өвөө нь зөвлөх тэмдэг тавьсан нь ийн олон хүнд ажил нэмжээ. Хачирхалтай нь онгоцоор нисэхээс ердөө хэдхэн цагийн өмнө “хүүд виз олгох боломжгүй” гэсэн хариу элчин сайдын яамнаас өгч тэр байтугай ирж уулзах шаардлагатайг хэлсэн гэнэ. Гэрийнхэн нь ямар алдаа гаргасан бэ хэмээн шүүж эхэлсэн байна.

 “Мэдээжийн алдаа байхад АНУ-ын Элчингийнхэн ойлгож хүлээж аваагүйд үнэхээр итгэхгүй байна. Гурван сартай хүүхэд хэнд ямар хор хохирол учруулах чадалтай байх билээ” хэмээн Кеньон өвгөн толгой сэгсрэн ярьжээ. Түүний хэлснээр Лондон орж, АНУ-ын Элчин сайдын яаманд гурван сартай хүүхэдтэйгээ хамт асуугдах гэж 10 цаг гаруй зарцуулсан нь Англиас Орландо ортол нисэхээс ч хэцүү байсан гэнэ.

“Харви хүү энэ хугацаанд нэг ч удаа уйлаагүй бөгөөд эхлээд бид АНУ-ын Элчин сайдын яамныхан хошигнож байна гэж хүртэл бодсон” хэмээн анкетны нүд андуурч зөвийн тэмдэг тавьсан өвгөн хэлсэн байна. Эцсийн эцэст бүх зүйл сайхан болсон. Хүү мэдээж памперснаас өөр юунд аюул учруулж чадахгүй. Гэхдээ л үүнээс бол түүний эцэг эх 3 еврогийн “торгууль” хүлээсэн гэнэ.  Хүүгээ авч явахын тулд эцэг эх нь ахин бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болсон учраас онгоцны билетээ үхүүлж, ахин шинийг худалдаж авах хэрэгтэй болжээ.
0 Сэтгэгдэл
ДУТУУ ПРОГРАММЧЛАГДСАН РОБОТ ШИГ ЯМАР Ч ЛОГИК СЭТГЭЛГЭЭГҮЙ СОНИН ХҮМҮҮС БАЙГАА ЮМ ЭНЭ АМЕРИКЧУУД.
Xaxa yos yombogor gej terrortoi holbootoi zuildeer ingeh ni zov buh yum zugeer l ongorson bnadag surjgeneh gej manaih shig durem juram zadgai bsn bol tegtle hogjihgui shude
элийрээд байгаач ээ
iim hogiin um ih hiideg uls shyydee, ene chin ganzhan tohioldol bish aimaar shivshigiin um ih garna, er ni tiishee zuglej baigaa ulsuudad ireedui baihgui, joohon um meddeg hymyys tiishee yavdaggui shdee
Хамгийн их уншсан