Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
12,2 сая эх мал төллөж, гарсан төлийн 97,7 хувь нь бойжиж байна

Өнөөдрийн  байдлаар 12.2 сая хээлтэгч төллөж, гарсан төлийн 97.7 хувь нь бойжиж байна. Үүнээс 30 мянган ботго, 72.7 мянган унага, 226.9 мянган тугал, 6.1 сая хурга, 5.6 сая ишиг бойжиж байна. 

Манай улсын мал сүргийн тоо 2016 оны жилийн эцэст 61 сая толгойд хүрч, өмнөх оныхоосоо 9.9 хувиар өсчээ.  Өнгөрөгч онд  26.1 хээлтэгчээс улсын хэмжээнд  55.8 мянган ботго, 823.4 мянган унага, 1.2 сая тугал, 10 сая хурга, 8.8 сая ишиг хүлээн авсан.

Харин энэ жил нийт дүнгээрээ 20 сая төл хүлээн авахаар тооцоолж байгаа юм байна.

Мөн улсын аварга малчдын хаврын мал маллагааны арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, залуу малчид, төлчин хүүхдүүдийг урамшуулах зорилгоор монголын радиогоор  “Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг  гуравдугаар сарын 15-наас гурван сарын хугацаатай явуулж буй. Түүнчлэн яамны зүгээс аймгуудтай холбогдох “Шуурхай штаб” ажиллан, хаврын шар усны үер, салхи шуурга, мал төллөлтийн үеийн зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна хэмээн мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан