УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Фэйсбүүк мэдээ: Осгосон гурван хүүхдийг аварчээ
Архангай аймаг дахь Цахир сум дахь цагдаагийн хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч У.Баяртогтох 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Тэрхийн голын мөс цөмөрч бага насны 3 хүүхэд осгосон байдалтай байхад нь амь насыг нь аварчээ.
У.Баяртогтохыг хүүхдүүд дээр очих үед Тэрхийн голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр өнөөх гурван хүүхэд хэвтэж байсныг аварсан байна. Тэрээр ус гатлан очиход 7 настай хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй осголттой зогсож байсан ба 4 настай, 5 настай хоёр хүү голын мөсөн дээр ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь нойтон, хөлдөж мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Цахир сумын хүн эмнэлгийн эмч, сувилагч нар шаардлагатай эрчимт эмчилгээг хийж 5 настай хүү Д.Ганхуяг, 4 настай хүү Т.Өсөхбаяр нар эмнэлэгт хүргэгдсэнээс хойш 4-5 цагийн дараа ухаан орж, 7 настай хүү С.Цэрэнрандалд анхны тусламж үзүүлжээ.

Одоогоор дээрх 3 хүүхдийн биеийн байдал сайжирсан байна. Цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтоход баяр хүргье!

Архангай аймаг дахь Цахир сум дахь цагдаагийн хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч У.Баяртогтох 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Тэрхийн голын мөс цөмөрч бага насны 3 хүүхэд осгосон байдалтай байхад нь амь насыг нь аварчээ.У.Баяртогтохыг хүүхдүүд дээр очих үед Тэрхийн голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр өнөөх гурван хүүхэд хэвтэж байсныг аварсан байна. Тэрээр ус гатлан очиход 7 настай хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй осголттой зогсож байсан ба 4 настай, 5 настай хоёр хүү голын мөсөн дээр ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь нойтон, хөлдөж мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Цахир сумын хүн эмнэлгийн эмч, сувилагч нар шаардлагатай эрчимт эмчилгээг хийж 5 настай хүү Д.Ганхуяг, 4 настай хүү Т.Өсөхбаяр нар эмнэлэгт хүргэгдсэнээс хойш 4-5 цагийн дараа ухаан орж, 7 настай хүү С.Цэрэнрандалд анхны тусламж үзүүлжээ.

Одоогоор дээрх 3 хүүхдийн биеийн байдал сайжирсан байна. Цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтоход баяр хүргье!

0 Сэтгэгдэл
























