УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хотын дарга Япон улсын “Киодо” мэдээллийн агентлагт ярилцлага өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Япон улсын “Киодо” мэдээллийн агентлагт ярилцлага өглөө. Айлчлалын зорилго, ач холбогдлоос эхлээд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын зорилгын талаар ярилцав. Улаанбаатар хот гадаад харилцаагаа хөгжүүлж, Зүүн хойд Азийн хотуудтай харилцаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгааг хотын дарга онцоллоо. Токио хоттой ч өмнө нь тогтоосон харилцаагаа өргөжүүлж, шинэ хотын даргатай уулзан, хоёр хотын хамтын ажиллагааны талаар ярилцахаар айлчилж байгаагаа хэлсэн юм.
Токио хотын захирагч Юрико Койкэтэй уулзах үеэрээ хатуу хог хаягдлын менежмент, агаарын бохирдлыг бууруулах ажлын талаар болон хоёр хотын хооронд хот төлөвлөлтийн чиглэлээр захиргааны ажилтан солилцон дадлагажуулах, соёлын харилцааны талаар ярилцсанаа хотын дарга С.Батболд “Киодо” мэдээллийн агентлагийнханд уламжиллаа. Мөн Улаанбаатар хот аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байгааг хэлээд Японы жуулчдыг Улаанбаатар хотод авчрах, тэдэнд зориулсан бүтээгдэхүүнийг бий болгох, Улаанбаатарт хөрөнгө оруулсан Японы хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад анхаарахаа хэллээ. Тэрбээр мөн хэлэхдээ “Хоёр хотын хооронд эдийн засаг, худалдааны харилцааг өргөтгөх зайлшгүй шаардлага бий. Монгол Улс зөвхөн тусламж аввдаг улс биш. Харилцан ашигтай, эдийн засаг, худалдааны түнш улс байхыг зорьж байна” хэмээн ярилаа.

0 Сэтгэгдэл