УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Лениний шарилыг Улаан талбайгаас зайлуулах хууль гаргах нь
Оросын Либерал ардчилсан намынхан ийм санаачлилга гаргаж, Оросын Коммунист намынхан үүнийг “Өдөөн хатгалга” гэж байгаа бол “Нэгдмэл Орос” намынхан болохоор нийгмийн саналыг харгалзах хэрэгтэй гэж үзэж байна.

Владимира Ильича Ульянов /Ленин/-ий шарилыг Москвагийн төв Улаан талбайгаас шилжүүлэн оршуулах тухай Хуулийн төслийн ОХУ-ын Төрийн думд хэсэг депутат өргөн барьсан байна. Хуулийн төсөл боловсруулагчид энэ асуудлыг бүр 1980-аад оны эхээр ярьж байсан, өнөө хүртэл энэ талаар олон нийт бараг л жил бүр ярьсаар байна гэж тэмдэглэжээ.
Хуулийн төсөлд шилжүүлэн оршуулах тодорхой цаг хугацаа заагаагүй ч улс төрийн нөхцөл байдал, нийгмийн уур амьсгал, сонирхогч бүх талын саналыг харгалзах нь зүйтэй гэсэн байна.

Төсөл боловсруулагчид бас Оросын Үнэн алдартны сүмийнхэн ч “Ленинийг эх нутаг, газар шороонд нь оршоох нь зүйтэй гэж үзэж байгаа” гэж дурдаад “харин ч энэ асуудал бүр 25 жилээр хоцорч оройтож байна” гэжээ.
Думын депутат Владимир Сымоев энэ хуулийн төслөө өнгөрсөн долоо хоногт “Левада-Центром”-ийн нийтэлсэн оросын иргэдийн дунд явуулсан судалгаагаар ихэнх нь Ленинийг шарилыг шилжүүлэн газар шороонд оршуулахыг дэмжсэний дагуу боловсруулсан гэжээ.

Харин Оросын Коммунист намын тэргүүн Геннадий Зюганов болохоор Владимир Лениний шарилыг Октябрийн хувьсгалын 100 жилийн ойн жил зөөж шилжүүлэх гэж байгаа нь өдөөн хатгалга гэсэн байна. Тэрээр “Үүнийг ярьж байгаа хүнийг зөөлнөөр хэлбэл өдөөн хатгагч гэх нь зүйтэй. Ойн жил нь ийм шийдвэр гаргахаар ярьж байгаа нь өдөөн хатгалга төдийгүй хүмүүсийг эмх замбараагүй байдалд уриалж байгаа хэрэг” гэж “Россия 24” телевизээр ярьжээ.

“Нэгдмэл Орос” намын тухайд энэ талаар олонхи хэлэлцсэнгүй. Энэ намаас депутат Евгений Марченко, Александр Брыкси, Виталий Бахматьев нар хуулийн төсөлд гарын үсгээ зурсан байсан ч хэсэг хугацааны дараа, асуудал өрнөөд ирэхэд нэрээ татаж авсан гэнэ.
“Нэгдмэл Орос” намын депутат Евгений Ревенко энэ тухайд “Тэр гурав фракцтайгаа, намынхаа нөхөдтэй ч зөвлөөгүй. Энэ санаачилгын талаар бид огт хэлэлцээгүй” гэж хэлсэн байна.
Тэгэхээр ОХУ-ын парламентын олонхи, Путины намынхан тэр гурван депутатыг дарамтлан нэрийг нь татуулсан байх гэсэн таамаг хэвлэлийнхний дунд явж байна.

0 Сэтгэгдэл