Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Дугуйгаар явах нь эрт нас барах эрсдэлийг бууруулдаг

Их Британийн эрдэмтэд тус улсын 22 хот сууринд таван жилийн хугацаанд дунджаар 52,6 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн 263 450 хүн нас барсан шалтгааныг судалж үзсэн байна. Ингэхдээ тэд тэднийг өдөр тутам авто машин, нийтийн тээврийн хэрэгслээр ажилдаа явдаг, явган явдаг, дугуйгаар явдаг гэж гурав ангилсан байна.
Энэ таван жилд зүрхний өвчин болон хорт хавдраар нас барж байгаа хүмүүсийн дийлэнх нь моторт хэрэгслээр өөрөөр хэлбэл машинаар явдаг хүмүүс байсан гэнэ. Явганаар ажилдаа явдаг хүмүүсийн зүрх судасны өвчнөөр нас барах нь машинаар явдаг хүмүүсийнхээс 36 хувь доогуур байжээ. Харин хорт хавдраар нас барах нь машинаар явдаг хүмүүсийнхтэй ойролцоо гарсан байна.
Явган явдаг хүмүүсийн олонхи нь ажилдаа ойр гэртэй байдгаас явган явах нь бага, долоо хоногт сайндаа л 9,6 км явдаг байсан нь багахан ачаалал гэсэн үг. Ийм болохоор нас барсан үзүүлэлт нь автомашинаар явдаг хүмүүсийнхтэй орйолцоо гарч байна.
Гэтэл өдөр тутам ажилдаа дугуйгаар явагсдын нас барах нь энэ таван жилийн хугацаанд машинаар зорчигчсод болон явган явагсдаас бүр 41 хувь доогуур байсан байна. Тэдний нас барсан шалтгаан дотор хорт хавдар 45, зүрх судасны өвчнөөр нас барах нь 46 хувь доогуур байжээ.
Үүнээс эрдэмтэд биеийн хүчний ачаалал нь цагаасаа өмнө нас барахыг бууруулах хүчин зүйл болж байна гэсэн дүгнэлт хийсэн байна.
Дугуйгаар явах нь машинаар явахаас бүр илүү, явганаас ч илүү их ачаалал үүрч ингэснээрээ эрүүл байн бусдаасаа илүү урт насалдаг гэнэ.

0 Сэтгэгдэл