Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ГХЯ, Дипломат төлөөлөгчийн газрын дипломат хэрэгт холбогдоогүй гэлээ

А.ЦАГААН
Монголын дипломат ачаа нэрээ хууль бусаар их хэмжээний тамхи гаргах гэж байсныг нь Украины хил хамгаалагчид илрүүлсэн байгаа. Энэ үйл явдлыг харуулсан дүрс бичлэгээ өчигдөр Украины хил хамгаалах албаныхан нийтэд үзүүлсэн юм. Ингэхдээ “Хилийн хяналт шалгалтын явцад дипломат шуудангаар халхавчлан Беларусь улсын дугаартай “Мерседес” автомашинаар Монгол Улсын нэгэн иргэн их хэмжээний тамхи зөөж явсан нь илэрсэн. Монголын иргэнээс тодруулга авахад Австри дахь Монголын дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэдгээ мэдүүлсэн” хэмээн дурдсан байсан юм. Харин машинд ачсан хайрцагласан ачааны гадна талд Вена дахь Монголын ЭСЯ-ны Киев хот дахь Монгол Улсын консулын газраас тээвэрлэж байгаа “Димломат ачаа” хэмээн бичсэн байсан аж. Тэгвэл энэхүү хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас тайлбар хийлээ.

ГХЯ-ны мэргэжилтнүүд өчигдөр Варшав, Москва, Вена, Киевийн Дипломат төлөөлөгчийн газартай холбоо тогтоож дээрх асуудлын талаар тодруулга авчээ. Тэгээд ГХЯ болон бусад дипломат төлөөлөгчийн газрын дипломат энэ хэрэгт холбогдсон үндэслэл байхгүй гэсэн дүгнэлтэд хүрснээ дуулгаж хариуцлагатайгаар мэдэгдлээ.
Тиймээс дээрх хилийн боомттой утсаар холбогдож мэдээлэл авсан байна. Өгсөн мэдээллээр нь бол Очирбатын Лхагвацэрэн гэх 0000949 гэсэн дугаартай дипломат паспорттой иргэн саатуулагджээ. Энэ хүний талаар шалгаж үзэхэд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга, ТЗ 14.3 гэсэн зэрэглэлд хамаарах төрийн албан хаагч гэх статусаар 2014 оны нэгдүгээр сарын 30-нд дипломат паспорт авсан байна.
Гэхдээ 2016 оны арванхоёрдугаар сараас энэ хүний албан тушаал дээр өөр хүн томилогдон ажиллаж байгаа юм байна. Тиймээс цаашид дипломат паспортын хяналтыг улам нэмэгдүүлнэ гэсэн юм.

Түүнчлэн энэ хүнийг мөн эсэхийг тодруулахаар Хил хамгаалах ерөнхий газраас хүртэл лавлагаа авсан байна. Ингэхэд иргэн Лхагвацэрэн 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд Турк руу явсан, ирээгүй байна гэсэн мэдээллийг өгчээ.
Харин машины талаар Консулын газраас тодруулахад, “Манайд ганцхан машин байдаг. Гэхдээ мерседес биш, хар хөх өнгөтэй ВМВ” гэсэн мэдээлэл тус тус өгсөн байна.
-Саатуулагдсан О.Лхагвацэрэнгийн албан тушаалд 2016 онд өөр хүн томилогджээ-

0 Сэтгэгдэл