Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Аялагчдад зориулсан авто зогсоолын цогцолбор барина

Сүүлийн үед дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотой нэлээд асуудал тулгамдах болсны нэг нь авто машины зогсоол, бие засах газар. Хамгийн сүүлд л гэхэд Хөвсгөл аймагт болсон мөсний баярт оролцсон хүмүүс зориулалтын авто машины зогсоолгүйгээс болж далай ээжийн хэвлийг бохирдуулсан гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа билээ.

Энэ бүх асуудлыг шийдэх үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас  аялагчдын гол бүс болсон хэд хэдэн газарт авто зогсоол барихаар боллоо. Тодруулбал, Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсан толгойн хэсэгт автомашины 264, дугуйн 60, Төрхурахад автомашины 219, дугуйн 52, Манзуширт автомашины 230, дугуйн 60,  Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Мэлхий хадны орчимд автомашины 200, дугуйн 60, Зуун ламын агуйн орчимд автомашины 150, дугуйн 50, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт автомашины 400 орчим ил зогсоол барих юм байна. Зогсоол барих ажил нь цогц бөгөөд үүнд эко бие засах газар, нэгдсэн пост, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, 24 цагийн камер, харуул хамгаалалт гээд аялагчдад хэрэгтэй гэсэн бүх зүйл багтаж байгаа юм.

Эхний ээлжинд Зайсангийн авто машины зогсоолын цогцолборыг шийдэхээр  Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран 3 тэрбум орчим төгрөгийг ИТХ-аар батлуулж, ажиллаж байна. Нийтийн авто зогсоолыг байгуулснаар тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, горим дэглэмийг мөрдүүлэх, хүн амын төвлөрлөөс үүдсэн бохирдлыг бууруулах төдийгүй аялагчдын ая тухтай амрах боломж бүрдэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан