Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Петербургийн метронд халдагчийн захиалагчийг Холбооны Аюулгүйн алба тогтоосон

Санкт-Петербургийн метронд бөмбөг дэлбэлсэн ажиллагааг зохион байгуулагч,  захиалагчийг тусгай албаныхан олж тогтоосон гэж ОХУ-ын Холбооны аюулгүйн албаны тэргүүн Александр Бортников РИА Новости агентлагт мэдэгдсэн байна. “Үндсэндээ олж тогтоосон. Тийм ээ, бид тогтоосон” гэж тэрээр хэлжээ.

Энэ аймшигт дэлбэрэлтийг зохион байгуулж үйлдсэн байж болох 10 орчим хүнийг саатуулаад байгаа юм байна.
Мөрдөн шалгах явцад метронд дэлбэрэлт үйлдэх ажлыг зохион байгуулсан гэж үзэж байгаа Киргизийн иргэн Аброр Азимов гэгчийг мягмар гарагт баривчилсан юм.

Дөрөвдүгээр сарын 3-нд Петербургийн метроны  “Сенная площадь” болон “Технолгический интитут” өртөөний хооронд галт тэргэнд бөмбөг дэлбэлсний улмаас 15 хүн амь эрсэдсэн юм. Дэлбэрэлтийн дараа “Площадь Восстания” өртөөнөөс бас нэг бөмбөг олж илрүүлсэн.

Урьдчилсан мэдээллээр дэлбэрэлтийг Киргизийн уугуул 26 настай Жалилов гэгч үйлдсэн, мөн “Площадь Восстания” өртөөнд ч тэр л бөмбөг орхиод дараа нь өөрийгөө бөмбөгтэй хамт дэлбэлсэн гэж тогтоогоод байгаа.

Дөрөвдүгээр сарын 17-нд энэ алан хядлагад бэлтгэж байсан гэж сэжиглэсэн Аброр Азимов гэгчийг Москва мужийн Одинцовын районоос баривчлан саатуулжээ. Москва хотын Басманы шүүх түүнийг зургадугаар сарын эх хүртэл хорихоор шийдвэрлэсэн юм.
Мөн энэ хэргийг зохион байгуулалцсан гэдэг сэжигтэн Аброр Азимовын ах 1988 он төрсөн Акрам Азимовыг дөрөвдүгээр сарын 19-нд шинэ Москвагийн Московский суурингаас баривчлаад байгаа юм.

Аброр болон Акрам Азимов нар нь Киргизийн өмнөд нутагт төрсөн гарлаараа узбек, 2013 онд ОХУ-ын иргэншил авсан хүмүүс юм байна. Санк-Петербургийн метронд бөмбөг дэлбэлсэн, зохион байгуулсан хэрэгт сэжиглэн браивчилсан 10 дахь хүн нь Акрам Азимов болж байна. Үүний өмнө Москва болон Санк-Петербургийн шүүх есөн сэжигтнийг баричвлан саатуулаад байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан