УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Японыг зорих 50 мянган дадлагажигч суралцахын зэрэгцээгээр ажиллана
Гадаад оронд ажиллаж амьдарч хэдэн ногоон төгрөг хуримтлуулах нь монгол мөрөөдлийн нэг хэсэг гэвэл хэтрүүлэг биш байх. Яг ийм зорилгоор монголчууд Өмнөд Солонгосыг элээж, зарим нэг нь залхааж байх шиг байна. Албан ёсны гэрээ хэлэлцээрээр харьд ажиллаж амьдрана гэдэг сэтгэл түвшин, толгой гэдгэр байх шалтгаан. Бусдаас нуугдах шаардлага байхгүй. Олсон хэдийгээ эх орон элгэн садандаа илгээхэд төвөг саад үгүй. Харин ийм боломж хэмжээ хязгаартай. БНСАУ-д манай иргэд гурван жилийн гэрээгээр ажилладаг. Ажил нь гарт орж, амьдрал нь сайхан болдгийн даваан дээр гэрээт хугацаа дуусгавар болпог. Гэхдээ энэ гурван жил манай залуучуудад том боломж өгдөг. Санхүүгийн хуримтлал, шинэ санаа шийдэл, эх орондоо авчрах техник технологи гээд.
Монголчуудын гадаад оронд ажиллах бас нэг шинэ боломж гарч байгаа сайн мэдээ байна. Японд дадлагажигч гаргах тухай мэдээ хэдхэн хоногийн өмнөөс чих дэлсэж эхэллээ. Энэ талаар Хөдөлмөр , нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Ирэх жилүүдэд нийтдээ 50 мянган иргэнийг дадлагажигч ажилтнаар Япон улс руу илгээх шийдэлд хүрсэн” хэмээн мэдэгдэв. Шинэ боломж. Тэнд дадлагажина. Япон соёл, хэл, япон хүмүүжил, дадлага туршлагаас бага ч атугай хэлтлээд ирнэ гэсэн үг. Явсан нохой яс зууна гэдэг шиг. Юм үзэхийн хэрээр нүд нээгдэнэ.
2017 оны улсын төсөвт Японд дадлагажигч гаргах зорилгоор 560 сая төгрөг суулгаад байгаа ажээ. Энэ мөнгөөр төлөөлөгчийн газраа Япон улсад байгуулахын хамт тэнд ажиллах мэргэжилтнүүдийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хөлсөнд зарцуулах гэнэ. Энэхүү Төлөөлөгчийн газар нь Япон, Монголын хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хооронд нь холбох, тус улс дахь Монголчуудын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэг хүлээн ажиллах юм байна.
Гэхдээ Японд дадлагажих ажилтнуудыг БНСУ-руу ажилтан илгээх нөхцлөөс өөр байдлаар шийдэж байгаа аж. Тэр ялгаа нь юунд байна вэ гэвэл Япон-Монголын стратегийн түншлэлийн гэрээний хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд шаардагдах хүний нөөцөө Монголын тал дадлагажигчаар илгээж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл энд бэлтгэгдсэн дадлагажигч нар маань хожим хоёр орны ард түмэн, аж ахуйн нэгжүүдийг холбох гүүр болох учиртай. Тийм учраас тэнд очоод хөлсний хөдөлмөр эрхлэхээсээ илүүтэй Японд тодорхой хугацаагаар суралцахын зэрэгцээ бас ажиллана. Эргэж ирээд Монгол улсдаа шууд ажлын байртай байхаар зохицуулалт хийгдэж байгаа юм байна.
Салбарын сайдын хэлж байгаагаар ийм зохицуулалт хийж өгөхгүй бол БНСУ- руу ажилтан илгээдэг өнөөгийн жишиг л давтагдана гэнэ. Тодруулбал, Солонгост ажиллаж байгаад ирсэн хүмүүс Монголдоо хийх ажилгүй болчихдог бөгөөд тооцоолсноор богино хугацаандаа 61.3 хувь нь ажилгүй, урт хугацаандаа 45 хувь нь ажилгүй байдаг ажээ. Эх оронд нь ажлын байр бэлэн хүлээж байна гэдэг нь Монголдоо эргэж ирэх нэг шалтгаан болно.
П.Булган
Эх сурвалж: http://www.zaluu.com
Гадаад оронд ажиллаж амьдарч хэдэн ногоон төгрөг хуримтлуулах нь монгол мөрөөдлийн нэг хэсэг гэвэл хэтрүүлэг биш байх. Яг ийм зорилгоор монголчууд Өмнөд Солонгосыг элээж, зарим нэг нь залхааж байх шиг байна. Албан ёсны гэрээ хэлэлцээрээр харьд ажиллаж амьдрана гэдэг сэтгэл түвшин, толгой гэдгэр байх шалтгаан. Бусдаас нуугдах шаардлага байхгүй. Олсон хэдийгээ эх орон элгэн садандаа илгээхэд төвөг саад үгүй. Харин ийм боломж хэмжээ хязгаартай. БНСАУ-д манай иргэд гурван жилийн гэрээгээр ажилладаг. Ажил нь гарт орж, амьдрал нь сайхан болдгийн даваан дээр гэрээт хугацаа дуусгавар болпог. Гэхдээ энэ гурван жил манай залуучуудад том боломж өгдөг. Санхүүгийн хуримтлал, шинэ санаа шийдэл, эх орондоо авчрах техник технологи гээд.Монголчуудын гадаад оронд ажиллах бас нэг шинэ боломж гарч байгаа сайн мэдээ байна. Японд дадлагажигч гаргах тухай мэдээ хэдхэн хоногийн өмнөөс чих дэлсэж эхэллээ. Энэ талаар Хөдөлмөр , нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Ирэх жилүүдэд нийтдээ 50 мянган иргэнийг дадлагажигч ажилтнаар Япон улс руу илгээх шийдэлд хүрсэн” хэмээн мэдэгдэв. Шинэ боломж. Тэнд дадлагажина. Япон соёл, хэл, япон хүмүүжил, дадлага туршлагаас бага ч атугай хэлтлээд ирнэ гэсэн үг. Явсан нохой яс зууна гэдэг шиг. Юм үзэхийн хэрээр нүд нээгдэнэ.

0 Сэтгэгдэл