Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Долоон настай охинд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар амжилттай боллоо

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, БНСУ-ын "Асан" эмнэлгийн эмч нар хамтран энэ сарын 22-нд долоон настай Л.Бүжинлхам охинд ээжээс нь элэг  шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж гүйцэтгэв.
Монголын элэг шилжүүлэн суулгах багийн хамт олноос гадна БНСУ-ын "Асан" эмнэлгийн эмч нар 15 цагийн турш үргэлжилсэн хүнд мэс ажилбарыг амжилттай хийж гүйцэтгэсэнд ЭМЯ-ны зүгээс талархал илэрхийлэв.

Цаашид БНСУ -ын Асан төвийн эмч нартай хамтран ажиллах  талаар  харилцан санал солилцлоо. Эдгээр эмч нар  Монгол хүнд туслах чин хүсэл эрмэлзлэлтэй байдаг  бөгөөд тэд ямар ч цалин хөлсгүй Монголын  26 хүнд манай Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хамтарч ажиллаж иржээ. 

Цаашид ч эрсдэл ихтэй хагалгаанд хамтарч оролцохоо профессорын багийн ахлагч доктор Mоон Деок-Bok, эмч Жун Донг Хван нар илэрхийллээ. Асан төвийн дөрвөн эмчийг  ЭМЯ- ны хүндэт тэмдгээр шагнав.

Одоо бидэнд хагалгааны дараах, үе шаттай явагддаг эмчилгээ,эрсдлээс сэргийлэх их том хариуцлага бий хэмээн эмч нарын багийн хамт олон хэлж байв.  Манай улсын хувьд элэг  шилжүүлэн сүүлгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд  3 дахь удаагаа хийж буй аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан