Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Шилжилт хөдөлгөөний хугацааг дахин сунгав
Сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёр сарын хугацаанд түр зогсоосон билээ. Сардаа дор хаяж 20 мянган иргэн аймаг, дүүрэг, хороод руу шилжүүлэг хийлгэдэг гэсэн статистик тоо байдаг аж. Үүнээс шалтгаалан шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй иргэдийг энэ сарын 10-ны дотор хийлгэхийг анхааруулсан. Гэхдээ зөвхөн хорооноос хороо руу шилжих хөдөлгөөн. Харин дахин санал хураалт болох Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан дүүргийнхний хувьд шилжилт хөдөлгөөнийг нь түр зогсоосон байсан. Гэвч шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй иргэн олон байгаа учраас наймдугаар сарын 1 хүртэл хугацааг нь сунгажээ. Хэрвээ энэ хугацаанд шилжих хөдөлгөөнөө хийлгээгүй бол хураамж төлөх болох нь. Учир нь, цахим үнэмлэх хуучин хаягаар хэвлэгдсэн тохиолдолд бэлдэц дээр нэмэлт тэмдэглэгээ болон наалт наахгүй аж. Засгийн газрын тогтоолоор цахим үнэмлэх дээр тухайн иргэний оршин суугаа газрын хаяг ил байхаар тусгайлан заасан учир хураамж төлж, шинээр авахаас өөр аргагүй аж. Одоогийн ашиглаж буй иргэний үнэмлэхийг үрэгдүүлсэн тохиолдолд 13300 төгрөг төлдөг байсан. Харин цахим үнэмлэхийг хаяж үрэгдүүлсэн болон шилжих хөдөлгөөн хийх, хаягийн мэдээллээ өөрчлөх, дахин шинээр авах тохиолдолд хэдэн төгрөгийн хураамж төлөхийг одоогоор тогтоогоогүй байна. Юутай ч, цахим үнэмлэхний бэлдэцийг Финляндаас авчирч буй. Тиймээс 13300 төгрөгөөс дээш хураамж төлөх нь тодорхой. Энэ сарын 11-нээс эхлэн орон нутгийн цахим үнэмлэхийг түрүүлж, хэвлэснээр өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Говьсүмбэр аймгийн иргэдийнх бэлэн болжээ.
0 Сэтгэгдэл
























