УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Оюуны өмчийн шилдэг бүтээлийн эзнээр З.Золжаргал тодорлоо

Н.БАТ
Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас шинийг санаачлагч зохион бүтээгчдийг урамшуулах зорилгоор Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын Оюуны өмчийн газартай хамтран өнгөрсөн жилийн 10 дугаар сард “Инновацийн шийдэл-бидний амьдралд” нэртэй уралдаан зарласан билээ. Гурав дахь жилдээ болж байгаа энэхүү уралдаанд шалгаруулалт нь бидний амьдралд өдөр тутам тулгарч байдаг техникийн бэрхшээл бүхий аливаа асуудлыг шийдвэрлэх, оновчтой шийдлийг олохын тулд оюуны өмчийн мэдээлллийг ашиглахыг дэмжихэд чиглэсэн гэнэ.
Уралдаанд ирсэн бүтээлүүдээс эхний 10 байрт “Зохион бүтээгч С.Эрдэнэбалын “Тал хээрийн түймэр унтраах автомеханикжсан төхөөрөмж”, Химийн хүрээлэнгийн судлаач М.Баянжаргал нарын “Холимог уургийн гидролиз гаргах авах арга”, мэс засалч Ц.Лочингийн “Хэвлийн хөндийн дурангийн мэс заслын аргаас цөсний хүүдийн том болон олон тооны чулууг авах мэс заслын багаж”, Н.Сайханцэцэгийн “Шидэт цай үйлдвэрлэх технологи”, Д.Илчгэрэлийн “Өндөр хурдтай их гадаргуутай дулаан солилцогч”, З.Золжаргалын “ Салхивчны иж бүрэн агаар шүүгч” , Ц.Баттулгын “Яндангийн утаа сарниулагч”, Ш.Төмөрсүхийн “Цус төлжүүлэгч биоэко бэлдмэл Орхоодой увидас”, Б.Батсайханы “дулаан энерги үйлдвэрлэх төхөөрөмж”, П.Амартүвшиний “Ханын тавиур ширээ” зэрэг бүтээл шалгарч Монгол улсын ОӨУБЕГ-аас патентын эрх авсан байна. Харин эдгээр бүтээлээс шилдгийн шилдгээр гуравдугаар байрт Д.Илчгэрэлийн “Өндөр хурдтай их гадаргуутай дулаан солилцогч” бүтээл, хоёрдугаар байрт Химийн хүрээлэнгийн судлаач М.Баянжаргал нарын “Холимог уургийн гидролиз гаргах авах арга” бүтээл, нэгдүгээр байрт З.Золжаргалын “ Салхивчны иж бүрэн агаар шүүгч” бүтээл шалгарч, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль, мөнгөн шагналын эзэн болжээ.
Зохион бүтээгч З.Золжаргал энэ уралдаанд гурав дахь жилдээ оролцож, Салхивчны иж бүрэн агаар шүүгч бүтээлээр тэргүүлсэн юм. Тэрээр хоёр жил гаруйн судалгааны дүнд энэ бүтээлээ хийх эрх авлаа. Агаарын бохирдол ихэссэн Монголын нөхцөлд хамгийн хэрэгтэй бүтээл учраас надад шилдэг бүтээлийн шагнал өгсөн байх. Айл бүхэн аваад тавьж болон өртөгтэй, агаар маш сайн шүүгч бүтээл болж чадна гэдэгт итгэлтэй байна гэв.

0 Сэтгэгдэл