Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Сайд Н.Номтойбаяр Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн талаар МҮЭХ-ны төлөөлөлтэй уулзлаа

Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш манай орны хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүд гарч хөдөлмөрийн харилцаа хэлбэр, агуулгын хувьд гүнзгийрэн өргөжиж шинэ арга хэлбэр, чиг хандлага бий болсоор байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/183 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮХАҮТ, МҮЭХ, МАОЭНХ, МХЕГ-ын төлөөлөл, зарим эрдэмтэн судлаач нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан хуулийн төслийг боловсруулж байна.
Хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийн хамрах хүрээг өргөжүүлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнээр хөдөлмөрийн хууль тогтоомж үйлчлэхээр зохицуулах; ажил олгогч, ажилтны хуулиар хамгаалагдах эрх, үүргийг тэнцвэржүүлэх; цалин хөлс, ажлын цаг, ээлжийн амралт зэргийг уян хатан зохицуулах; хөдөлмөрийн зах зээл дэх шинэ харилцааг зохицуулах; хөдөлмөрийн маргааныг аль болох анхан шатанд нь зардал багатайгаар шийдвэрлэх; нийгмийн түншлэлийн тогтолцоог оновчтой болгох зэрэг тулгамдаж буй олон асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хуулийн шинэчлэлд ажил олгогч болон ажилтны төлөөллүүдийн оролцоог хангах, тэдний байр суурь, санал, санаачлагыг хуулийн төсөлд тусгах чиглэлийг баримтлан ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзан хуулийн шинэчлэлийн талаар санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлэг, уулзалтын үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, тус холбооны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг нар хуулийн шинэчлэлийн хүрээнд хамтын гэрээ, хэлэлцээр; хөдөлмөрийн маргаан; ажил хаялт; хөдөлмөрийн хяналтын талаар баримталж буй байр сууриа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл