Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Майн1-нийг Оросын үйлдвэрчний эвлэл, коммунистууд тэмдэглэнэ

“Тавдугаар сарын 1-нд Москвагийн Улаан талбайд 100 мянган хүн оролцсон Үйлдвэрчний эвлэлийн том жагсаал болно” гэж нийслэлийн соёлын газрын тэргүүн Александр Кибовский мэдэгдсэн байна.
Оросын хараат бус Үйлдвэрчний эвлэлийн мэдээгээр энэ өдөр оросын 737 хот, районы төвд нийтдээ 2,5 сая хүн “Таатай ажил, цалин, амьдралын төлөө” уриан дор жагсана гэж мэдээлж байна.

“Хараат бус үйлдвэрчний эвлэлийн холбооны тойрог, хотуудын салбараас ирүүлж байгаа урьдчилсан мэдээгээр 2,5 сая хүн, үүн дотор 870 мянган залуу идэвхтнүүд жагсаалд оролцоно” гэж тус холбооны тэргүүн Михаил Шмаков хэлжээ.

ОХУ-д Майн-1-нийг ийн хөдөлмөрчдийн эрхийн төлөө, тэдний эв нэгдлийн төлөө тэмдэглэхээс гадна Оросын Коммунист нам Зөвлөлт Холбоот улсыг санагалзан, хуучин уламжлалаараа бас тэмдэглэдэг.
Москвад, томоохон хотуудад Оросын Коммунист нам бас өөрийн гэсэн цуглаан жагсаал арга хэмжээ зохион байгуулна гэж тус намын тэргүүн, Төрийн думын гишүүн Геннадий Зюганов зарлаад байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан