УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Газар хөдлөлтын гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хурал боллоо

Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар байнгын ажиллагаатай зөвлөлийн гишүүд 2017 оны 01 дүгээр улирлын хийсэн ажлын тайлан, барилгын чанар аюулгүй байдлын үнэлгээ, паспортжуулалтын ажлын үйл явц, “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн таницуулга, гишүүдийг холбоо зарлан мэдээллээр хангах, мэдээллийн харилцан ажиллагааны талаарх мэдээллийг хийж санал солилцлоо.
Мөн Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
Нийслэлийн барилга төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас хийсэн мэдээлэлд “Нийслэлийн хэмжээнд нийтийн зориулалттай орон сууц 1960 оноос өмнө баригдсан 160, 1961-1973 онд 98, 1974-1987 онд 420, 1988-2000 онд 158, 2001-2016 онд 2962 буюу нийт 3798 барилга баригдсан байна.
Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 02 тоот тушаалаар “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” үндэсний хөдөлгөөн зохион байгуулах ажлын хэсгээс ирүүлсэн төлөвлөгөөний дагуу үнэлгээ хийх сургууль цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн зураг төсөл, техникийн бичиг баримт, мэдээллийн судалгааг нэгтгэж түүнд үндэслэн нэн түрүүнд дүгнэлт гаргаж паспортжуулах100 барилга байгууламжийн хэмжилт хийх хуваарийг гарган ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон.
Мөн гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түр байршуулах хоргодох байрны зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн байрилга байгууламжийг судалж ашиглалтад орсон он, хийц, бүтээц, хүчин чадал зэрэг үзүүлэлтээр ангилж эхний ээлжинд паспортжуулах шаардлагатай 20 барилгад биет үзлэг хэмжилт судалгаа хийх ажлыг эхлэхэд бэлэн болсон гэдгийг онцолсон юм.
Хуралдааны үеэр байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга П.Баярхүү холбогдох байгууллагуудад ажлыг эрчимжүүлэх, дараагийн хурлаар хэлэлцэх зарим асуудлын талаар үүрэг чиглэл өглөө.

0 Сэтгэгдэл