Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
”Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлт Сүхбаатарын талбайд болно
Засгийн газрын хуралдаанаар баталсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг нээх ажил өнөөдөр Сүхбаатарын талбайд болно.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагаанд заасны дагуу 2020 он хүртэл хэрэгжүүлж, 4 зорилт бүхий 75 цогц ажлыг хийж гүйцэтгэснээр хепатитийн вирүсийн халдварын тархалтыг зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулна гэж мэдэгдсэн.

Энэ хөтөлбөрийн хүрээнд  2017 онд 40-65 насны хүн амд, 2018 онд 15-39 насны хүн амд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоо үе шаттайгаар хийнэ. Энд  эмчилгээний зардалд шаардагдах  226 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийн 24,1 хувь нь улсын төсвөөс, 67,5 хувь нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, 3.3 хувь нь орон нутгийн төсвөөс, 3,8 хувь нь олон улсын байгууллага, гадаадын улс орны төсөл, зээл, тусламжаар, 1.3 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тооцоолсон юм байна.

Сүүлийн арван жилд элэгний хорт хавдрын нас баралт Монгол улсад нэмэгдэж элэгний хорт хавдар болон хатуурлын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас бардаг бөгөөд энэ нь нийт нас баралтын 15 орчим хувийг эзэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирүсийн архаг халдвараар 400 мянга орчим хүн өвчилсөн байх магадлалтай байгаа юм.

Тиймээс уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирүсийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан